Агаарын бохирдлын улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл 2.7 дахин буюу огцом нэмэгдэж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан нь уушгины үрэвсэл болсон талаарх таагүй судалгааг 2018 онд мэргэжилтнүүд танилцуулж байв.
Тэгвэл үүнээс хойш дөрөв дэх жилдээ агаарын бохирдол дунд Улаанбаатарчууд аж төрж байна. Дээр дурдсан судалгаанд Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа талаар бичсэн байсныг мөн сануулъя. Харамсалтай нь, агаарын бохирдол буурахгүй хэвээрээ учраас хүн эрүүл байх ямар ч боломжгүй нөхцөл байдал үргэлжилсээр байна. Хүүхдүүд хотод амьдарсныхаа төлөөсөнд нэг насаараа хэвийн бус багтаамжтай уушгитай, эрэмдэг хүмүүс болж үлдэж байна.
Агаарын бохирдол, утааг үүсгэж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Тэдгээрээс хүйтэн сэрүүний улиралд “яндан”-гууд гол буруутнаар тодордог. Гэвч утаа үйлдвэрлэж буй 200 мянган яндангийн ард хүмүүс амьдарч буй учраас тэднийг ялтан болгож чичилж болохгүй. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд гайхагддаг гэгддэг хэрнээ нийт хүн амынхаа 46 хувийг дөрвөн уулын дунд хашигдсан Улаанбаатартаа бөөгнөрүүлнэ гэдэг бол үнэндээ өнгөрсөн 30 жилд Монголын төр, засаг бодлогогүй явж ирсний хамгийн тод жишээ.
Тэгэхээр өнөөдрийн энэ их утаа, бохирдлын буруутан нь 200 мянган яндангийн ард байгаа иргэд биш, харин үүнд бодлого, шийдвэрээр зохицуулалт хийн, эртнээс төвлөрлийг сааруулах, орон нутгууд руу хөгжлийн бодлогоо чиглүүлэх ёстой байсан Монголын төрийн алдаа юм.
Жишгийн дагуу утаа илтэд ихсээд ирэхээр улстөрчид попордог байдал энэ удаад ч дахин давтагдаж байна. Байгаль орчны асуудал хариуцсан сайд нар сүүлийн үед нэг жил хүрэхгүй тамгаа шилжүүлж байна. 2020 оны 7 дугаар сарын 8-нд Н.Цэрэнбатаас сайдын тамга гардан авч байсан Д.Сарангэрэл 2021 оны 1 дүгээр сарын 29-нд Н.Уртнасанд сайдын тамгыг шилжүүлж байв. Тэгвэл мөнөөх Н.Уртнасангийн оронд Байгаль орчны яамыг удирдах ажлыг Б.Бат-Эрдэнэ 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авав.
Бодит нөхцөл байдлыг авч үзэхэд агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд “бай”-гаа онохдоо тааруу байгаа нь илтэд ойлгомжтой байна. Тиймээс цаашид Үндэсний аюулгүй байдлын түвшинд энэ агаарын бохирдлын асуудлаа нухацтай авч үзэж, бүхий бодлого шийдвэрүүдийнхээ уялдааг хангаж ажиллах шаардлагатай байна.
Эрх мэдэлтнүүд сайжруулсан шахмал түлшээ үндсэн шийдэл гэж эндүүрэхийн сацуу татварын төлөгчдийн мөнгө үргүй зардал болон урссаар байна.
Тухайлбал, 2021 оны 12 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гаргасан зардлуудаас хүргэж байна.
Тэгэхээр эндээс харахад, БОАЯ өнгөрсөн 12 дугаар сард Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 12 гаруй тэрбум төгрөгийг дээрх төрийн өмчит болон хувийн аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлсэн байна. Төрд өөрийн гэсэн мөнгө. Төрийн мөнгө бол энэ улс орны иргэдийн төлсөн татвараас, Монгол Улсын иргэн бүрд хамаатай газрын хэвлийн баялгаас төвлөрдөг орлого гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Гэтэл утаа бохирдол нь шийдвэрлэгдэхгүй хэрнээ хариуцсан яам агентлаг нь ингээд хэдэн тэрбумаар нь агаарын бохирдлыг бууруулж байна гэх нэрийдлээр татварын мөнгийг гарын салаагаар урсгаж байгаа аятай зарцуулж байгаа дүр зураг л харагдаад байна.
Сануулахад, өмнөх олон жилүүдэд агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд төсөвлөсөн хөрөнгө мөнгө үр дүнгүй үрэгдсэнийг гэрчлэх дүгнэлтийг Аудитын байгууллага гаргаж байсан.
Утааг багасгах чиглэлд хөрөнгө мөнгө төсөвлөгдөх ёстой. Гол нь ХЯНАЛТ хэрхэн яаж тавигдах вэ. Үр дүнг хэдий хугацаанд шаардах вэ гэдэг асуудлыг хариуцлагатай түвшинд авч үзмээр байна. Агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлдэг ТББ-ууд нь төрийн байгууллагуудтай тав, арван цаасаар тохиролцдоггүй байхын тулд юуны төлөө яах гэж бид агаарын бохирдлыг бууруулъя гэж хэлж, яриад байна вэ гэдгээ ухамсартайгаар эргэн харах ёстой байгаа юм.
Мөн агаарын бохирдлыг бууруулах хүсэл зориг Монголын төрд байх ёстой болохоос олон улсын байгууллагууд юу хийх нь вэ гээд хүлээгээд сууж байдаг байж болохгүй талаар өмнө нь нийтэлж байсан билээ. Манай төр төсөвтөө мөнгө суулгахаас татгалзаж байхад гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэд бүтэц хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцны барилгын чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 1,733.32 сая ам.долларын төсөвт өртөг бүхий 23 төсөлд 204.03 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байв. Үүний 186.94 тэрбум төгрөг нь зээл, 17.09 тэрбум төгрөг нь буцалтгүй тусламж хэлбэрээр байсан юм.
Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн 2011-2017 онуудад “Нээлттэй нийгэм форум”-аас дүгнэлт хийхдээ:
Ер нь агаарын бохирдлын эсрэг хөрөнгө мөнгийг хэн, хаана захиран зарцуулж байна вэ гэдэгт бодитой хяналт хэрэгтэйг олон жилийн өмнөөс л судлаачид сануулсаар ирсэн. Учир нь “Цэвэр агаар” сангийн үйл ажиллагааны тайлан үргэлж хаалттай байж ирсэн. Байнгын хороо, УИХ-д танилцуулсан маш товч тайлан л ил болсон байдаг. Мөн Ерөнхийлөгчийн дэргэд 2011-2014 оны хооронд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж байгуулагдан ажиллаж, тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөж байсан ч, чухам ямар ажил хийсэн, үр дүн юу байв гэдэг талаар тодорхой мэдээлэл байхгүй. Дөрвөн жил дараалан төсвөөс тэрбумаар хэмжигдэх мөнгө авсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж бүтцийн талаар хэн ч ярьдаггүй. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө мөнгөний араас холбогдох байгууллагууд хяналтгүй, хариуцлагагүй хандаж ирсний нэг л жишээ. Тиймээс л хяналтыг чангатгах механизмыг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг нь чухал гэдгийг судлаачид сануулсаар байгаа юм.
Сэтгэгдэл ( 22 )
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг 4 уулын хоорондох СО2-ийн үүсвэрийн хэмжээгээр дүгнэж байх хэрэгтэй. Нүүрсний шаталтаас 70-80 хувь нь СО2 хий гардаг нь агаараас хүнд тул 4 уулын хонхорт тунаж нийслэлийн 1 сая гаруй хүнийг хорт хийгээр хордуулж байна. Үүнд хамгийн их СО-ийг дулааны цахилгаан станцууд 70-80 хувийг дараа нь сайжруулсан түлш шатааж байгаа гэр хороолол зэрэг үүсвэрийг тооцоонд оруулж дүгнэлт хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар ганц гэр хорооллоос агаарын бохирдол үүсээд байгаа байгаа мэтээр яриад байгаа нь буруу дутуу ойлглт болно.
tegeed nuguu uildver ni delbe shaass
bizaa garana ged huramch mediko stamp darj ogod ohin chin shoornd uhlee shde. emdjiga bzi dee hurmach bzia aogod ohin chin aldaginma. zorigtoo chi bzia ogod hun alluljigan bol.hariuga abna.
chi bia ogno ged huner dormjoluldag shdee. bi emdjiganma gehde chi amerik esbel lomdon uhel hulejiga ged bodol doo.
uzlere dromjolson huhen zaluus olod alad mochiod ogbol shaganltai ondor shagnal ognoo.
enig ulzere huu min bishe 1 ohin kin aldag egd heljiga zlaus huhen olod ogbol alad ugbo shagnaltai.
bid bugdel zasag baisan 13 said buhel batmonh sodnom bugdle ahmat unala daa. ahmt bulshilaa.
chmad hutgab uldlee dee.chi yu jan bee umhi uhtel ee. ene harjinuu geed asulaa bid hong kong.
1 huuge alad zoli garagd bon bajar boljilo ged helehd bi odo teged yadin bee. bid mafia dain zarlad zarlajna. 3 sarig duustal gashudala bolnoo.
chi odoo neeh 1 batmonh ged abgai genuu yu be eumhi hazak kirgiz chi tiimdee deshe yabul de. bas dahin ehlii batmonh sodnom 1 gunbgadorj 1 said baiaguldee. busdiga ingej zahairdin bol aluulan shu haagazai daa.
hurzig chin adilhan aln yun bur tolostoi bol chi mini and mini buleg amfia neg huu aldga bol bia dilahn hurt gee dtembug chin aln mochilnoo.hong kong here emdej amdaradaa.
chini shibter hanhaldga orond chin yuga hidin bee ge dbi heljila odoo bi oroto gomdoj uhjila chi umhi pidak yun yaj ter dambil aldag gejina ged helhed bi mini ohino gol harald bajralda. neg hug alchad zolig gargadag ged. bid gedhe aildhan hurtzag schin hutgallj mochilno.
chi neeh tomrol zaah gel zganal zandaral alt uurhaig in ingej bulad abdaguinma.chi alt boroo gold ezen de egeel neeh huramch balnca higed ehend hergetein.
chi odoo neeh dilchihne ged gert min uzelere dbarad huzad shangad suhin bol alchina shuu.chi yu be egert min neeh zganal zaabarlad zagnal dileed geel chi nadig zaahgui .
gert\n min chnga chnag zagnala humuuse humuse ne chmad heljina gele chini kamert baiag shorongin yaltanag ingej zagnahguildee. chi odo ehezede neeh halh ataman bolsin bee.
chi nehel darala egrt min uzlere changa dugarad agnal ene boljigomu.ene chin ardcilal gejuu ba uule chi enig higejigamuu uhsne uhtel alad hajnaa.
har sahal hutgalj aluulna chi uhsen uhjisen aimhai uhtel shdee.
Ouyn erdene gyai tanii UB iig taraaj hed,heden aimag uusgeh tulubluguu chin zun bolohoor I”d heregjih estoi bizdee? Getel zun bolohoor nuulgen shiljuulehee martaj Sumiyabazar metiin dood darga ,setertenguddedee naidahaar Ted nar chin heden toosgon garashuudtai notsoldson fur esgej huraldsaar duusgaj bm.Zabsriin darga nariig ajiliig hiijgui bold zorigtoi ajil hiij chadah Zaluusaar soliochee! Erunhii said bolood irenguut ajilaa diikehee bolio yu
”tseber agaar ”sangiin mungiig hen hulgaiksan be?! Erguulj tuluulj yal uguugui bizdee ?!
Suuliin 10 jil utaa uussen gej hudlaa yarihaa bolij uz? Ene Utaa 1990 onoos hoish buur ihsseer 25 -30 jil bolj bhad ! Mongolchuudiig UB iin bitu honhort tarbaga shig butej uheesei geed tsugluulj buugnujlsend buh ue ueiin darga setertenguud buruutai ! Batuul ,M Enhbold,Eebii naraa elbegee
өмнөх нөхөд хэдийг нь хуссан бол. Эзэнгүй төртэй улс аргагүй л