БАЯНХОНГОР: Улаан бүсэд ХАМГИЙН УДААН ажилласан үйлчлэгчийг урамшуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын халдварын тохиолдол Баянхонгор аймагт анх бүртгэгдсэнээс хойших хугацаанд халдварын улаан бүсэд хамгийн олон удаа ажилласан үйлчлэгч Т.Оюунчимэгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэг сая төгрөг, дурсгалын зүйлээр шагналаа. 

Халдварт сүрьеэгийн тасгийн үйлчлэгч Т.Оюунчимэг “Улаан бүс”-д 10 удаа ажиллахдаа хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангаж өрөө тасалгаанд цэвэр агаар, цэвэр орчныг бүрдүүлж цэвэрлэхээс гадна эмч сувилагч нарын ачааллаас хуваалцаж халдвар авсан хүнийг гаднаас тасагт хэвтүүлэх, эм тариа зөөвөрлөх, эргэлтийг зохицуулах, өрөө тасалгааны халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зэргээр үүргээ амжилттай биелүүлжээ.

Тэрбээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт арав орчим жил ажиллаж байгаа бөгөөд 2021 онд ХӨСҮТ-өөс зохион байгуулсан “ Коронавируст Ковид 19 халдварын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтад хамрагдаж, хэвтүүлэн эмчлэх тасгийн бүтэц үйл ажиллагаа, ногоон, шар, улаан бүсэд ажиллах журам, халдварын сэргийлэлт хяналтын талаар мэдлэгээ нэмэхийн зэрэгцээ шуурхай хариу арга хэмжээний багт ажиллах ур чадварыг эзэмшсэн аж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
зочин(103.10.23.10) 2022 оны 01 сарын 25

Сая төгрөг бага байна. Байр өгөх хэрэгтэй\n

2  |  0
erdenebat erdenebat(103.229.122.130) 2022 оны 01 сарын 25

баяр хүргэе амжилт хүсье ээждээ хайртай шүү

3  |  0
Top