Хөрөнгө оруулагчдын ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ заалт буюу Эрчим хүчний эх үүсвэрийг ЗГ шийдэв

2022 оны 01 сарын 27

Оюутолгойн далд уурхайн улаар огтлох малтлагын ажлыг 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн билээ. Далд уурхайн улаар Огтлох малтлага гэдэг нь хүдрийн биетийг тэсэлж, олборлолтын түвшин уруу чулуулгийн өөрийнх нь хүндийн хүчээр буух үйл явцыг эхлүүлэх суурь гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байгаа.

Тэгвэл уг үйл явцыг албан ёсоор эхлүүлсний маргааш нь буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюу толгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК гарын үсэг зурж баталгаажуулав.

Тодотгоход, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн улаар огтлох малтлагыг эхлүүлэхээс өмнө манай талд хэд хэдэн ШААРДЛАГА тавьж байсны нэг нь эрчим хүчний эх үүсвэрийн асуудал байсан юм.

Тухайлбал, Өвөрмонголтой хийсэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн тайлбарыг манай талд өнгөрсөн онд ирүүлсэн байдаг.

Түүнчлэн улаар огтлох ажлыг эхлүүлсэнтэй зэрэгцэн эрчим хүчний гэрээг талууд байгуулж буй юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ “Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангаснаар  жилд 120 сая ам.доллар Монгол Улсын эрчим хүчний салбарт үлдэнэ. Цогц арга хэмжээний нэг нь 450 мВт хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станцыг байгуулна. Цахилгаан станцын эхний блокийг  2024 онд ашиглалтад оруулна” хэмээн мэдэгдсэн юм.

Өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 кВ-ын гурван дэд станцыг 2021 онд барьж дуусгасан гэсэн мэдээллийг мөн өгч байгаа.

Сануулахад, Оюутолгойг эрчим хүчээр хангах “Тавантолгойн”-н станцын тендерийг 2021 оны аравдугаар сарын 21-нд зарласан.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Тавантолгойн дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдсаныг Засгийн газрын /2021.10.20/ хуралдаанд танилцуулж байсан.

Энэ хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн юм.

Тендерийг  зохион байгуулснаар энэ оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна гэж Засгийн газраас мэдэгдсэн.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх уг төслийн талаар “Говийн бүсийн хэрэглээг бүрэн хангах, түүн дотор энэ цаг үед импортоор эрчим хүч авч хэрэглээгээ хангаж байгаа том төслүүдийг эрчим хүчээр хангах, шаардлагатай тохиолдолд төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэх боломжтой, хүчин чадалтай эх үүсвэр байна” гэлээ. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол төслийн эрчим хүчний хэрэглээг ашиглалтад орсноос хойш дөрвөн жилийн дотор дотоодоос хангах ёстой. “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ын нэг үүрэг бол говийн бүс түүн дотроо Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцлийг бүрдүүлэх ёстой.

Өнөөдрийн байдлаар Оюутолгой жилдээ 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүч БНХАУ-аас импортоор авч байгаа. Дор хаяж энэ хэмжээний орлогыг энэ станц олох боломжтой гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд энэ станцын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан. ТЭЗҮ-гээр бол 450  МВт-ын хүчин чадалтай станцын хөрөнгө оруулалтын зардалд 808 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байгаа. Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 124 дүгээр  тогтоолоор энэ эх үүсвэрийг Засгийн газар өөрөө барьж байгуулна. Энэ төсөл арга хэмжээг төслийн санхүүжилтээр санхүүжүүлнэ. 30 хувийг нь өөрийн хөрөнгөөр босгоно. 70 хувийг нь Засгийн газрын баталгаатай зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн” гэсэн юм.

Дашрамд тодотгоход, 2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Долоодугаар зүйлд эрчим хүчний талаар тусгасан байдаг.

 

  • 7.3.  Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн  дотор  Оюу  толгой  төслийн  эрчим  хүчний  нийт хэрэгцээгээ  Монгол  Улсын  нутаг  дэвсгэр  дэх  дор  дурдсан  нэг  буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:

 

  • 7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

 

  • 7.3.2. Гуравдагч  этгээдийн  санхүүжүүлсэн, эсхүл  барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

 

  • 7.3.3.  Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.

 

  • 7.4.  Засгийн  газар  Хөрөнгө  оруулагчийг  эрчим  хүчээр  хангах  тохиолдолд эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй байх  бөгөөд  Оюу  толгой  төсөлд  хангалттай  хэмжээний  эрчим  хүчийг тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ гэхчлэн зохицуулалтыг тусгасан байдаг.

 

Гэвч энэ төслийн эрчим хүчний хүчний хэрэглээг 4 хүртэлх жилийн дотор дотоодоос хангах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан заалт хэрэгжээгүй.

Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр  Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан юм.

Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, Оюу толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурсан. Тухайн үед Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм” гэж байсан.

2018 оны гэрээнд “Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүрэг зэрэг асуудлуудыг тусгасан.Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод барих бөгөөд тус цахилгаан станцын дийлэнх хувийг “Оюу толгой” ХХК эзэмших юм. Түүнчлэн, талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судална” гэж тусгасан.

Тэгвэл 2020 оны зургаадугаар сард Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн цахилгаан станцыг барьж, эрчим хүчээр Оюутолгой төслийг хангах тухай 124 дүгээр тогтоолыг гаргасан. Энэхүү гэрээнд заасны дагуу Тавантолгойн цахилгаан станцыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын ЦЭХХАГ-т байгуулахаар ажиллах, ЦЭХХАГ-ийг байгуулснаар Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ дуусгавар болгох ба үүнээс үүдэн Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд тодорхой  нэмэлт өөрчлөлтийг оруулж, гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр талууд тохиролцов” гэсэн байдаг.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RUSH QIW(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
Doeo(73.37.19.86) 2022 оны 01 сарын 28

Ajilchidaa oron suutsjuulaachee. Neg hogiin ambaart buh nasaar ni amidruulah gee ui. Oron suuts emneleg surguuli barihiig shaardah yostoi !!!

0  |  0
Doeo(73.37.19.86) 2022 оны 01 сарын 28

Ajilchidaa oron suutsjuulaachee. Neg hogiin ambaart buh nasaar ni amidruulah gee ui. Oron suuts emneleg surguuli barihiig shaardah yostoi !!!

0  |  0
Иргэн(202.21.124.134) 2022 оны 01 сарын 28

Рио тинтогоор цахилгаан станц бариулах талаар ажиллах хэрэгтэй байсан юм … даанч пооп Даваасүрэн тухайн үед Эрчим хүчний сайд байхдаа болиулчихсан гэдэг … хэрэв энэ үнэхээр үнэн бол … ямар бодлого барьж байсан юм бол доо гэж асуумаар?!

1  |  0
Юв(192.82.75.96) 2022 оны 01 сарын 27

Хятадууд нүүрсээр галладаг цахилгаан станцуудын санхүүжилтыг зогсоосон. Хятадын ШИНОШҮР гэх банк санхүүгийн асуудлыг шийддэг газар нь санхүүжилт хийхгүй гэдгээ зарласан.Тэгэхээр ТТДЦС-ЫН ажил цаасан дээр үлдэхэд ойрхон болчихоод байна. Яаж шийднэ дээ туйпуу толгойт Оюуэрдэнэ ээ

0  |  0
Top