Коронавирусний ВА2 хувилбарын эзлэх хувь нэмэгдээгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Коронавирусний "Омикрон" хувилбараас салаалсан ВА2 хувилбарыг судлах ажил үргэлжилж байна. 

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг болон ДЭМБ энэ хувилбарыг судалж байгаа талаараа мэдэгдээд, "Энэ шинэ омгийг ямар нэгэн ангилалд оруулаагүй байна" гэлээ.

Вирус нь шинэ хувилбар бий болж, тодорхой хугацааны дараа алга болж байдаг аж. "Омикрон"-ы дүү хувилбар гэгдэж байгаа ВА2 хувилбарын эзлэх хувь одоогоор нэмэгдээгүй байна.

Дани улсад энэ хувилбарын тархалт хамгийн их байгаа ч эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдээгүй талаар ДЭМБ-аас мэдээллээ. Харин 5-аас доош насны хүүхдүүд ковидоор өвчилж, эмнэлэгт хэвтэх нь нэмэгдэж байгаа аж.

АНУ-д 5 хүртэлх насны хүүхдүүдэд хийх вакцины судалгаа амжилтгүй болсон билээ. Иймээс 5 хүртэлх насны хүүхдүүдэд ВА2 хувилбарын эрсдэл бага байгаа учир ковидын эсрэг вакцин хийхгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. 

Гэхдээ хүүхдүүд ковидоор шинж тэмдэггүйгээр хөнгөн өвчилж, бусдад тараах эрсдэл их байгаа аж. Судалгаагаар 12-оос доош насны хүүхдүүдтэй айлуудад ковидын өвчлөл их байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top