Японы элчин сайдын яамнаас нэгдүгээр сарын 31-ний өдрийн 00.00 цагаас Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурван хоног тусгаарлагдах шаардлагатай болсон талаар мэдэгдлээ.
Тодруулбал, тусгаарлах хоногийг очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолох бөгөөд гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч 4 хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орох юм байна. Тусгаарлалтын хугацаа нийт 7 хоног байх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )