“Ах” нар шанаа, сануулга зэрэг өгөөд удаагүй байна. Эрхэм уншигч та чухам хэний, юуны тухай ярих гэж байгааг гадарласан байх. Чухамдаа хэн анх “ах” нар гэж хочилсон нь үл мэдэгдэх энэ нэршлээр оросуудыг бид “ах” нар гэж нэрийдэх болжээ. Ах нарын шанаа хацар хорсгож байсан ч тэднийг бид урд хөршөөсөө илүүд үзсээр өдийтэй золгож. Хуучин цагт бид тэдний дагуул эсвэл “утсан хүүхэлдэй” байсан нь нүцгэн үнэн. Гэвч бид ардчиллын галыг тулгандаа ноцоогоод туурга тусгаар басхүү эрх чөлөөт, ардчилсан улс болоод урт биш атлаа охор биш жилүүдийг ардаа илээжээ. Харин ОХУ биднийг дагуул төдий харсаар, их гүрний бөөрөнд наалдсан жижиг үндэстэн гэж нүд үзүүрлэсээр өдийтэй золголоо. Дагуул төдий харж байгааг тэднийг төлөөлөн Монголд суугаа Элчин сайдын үг үйлдлээс тодорхой харж болно.
“Ах”-ын шанаа
“Ах”-ын шанаа огт мэдэлгүй байхад ирсэн. Хуучин цагийнх шиг хацар хорсгоогүй ч юу болоод байна гэж өрөлт авах хэмжээний шанаа байв. Одоогоос яг сарын өмнө бүр тодруулбал, зургаадугаар сарын 24-ний өдөр болсон УИХ-ын сонгууль, Улаан талбайд болсон Ялалтын баярын парадтай энэ бүхэн холбоотой. Арай өөрөөр тайлбарлавал ОХУ-ыг төлөөлж Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд дипломат ёсонд баймааргүй үг, үйлдэл гаргасан. Гэхдээ бүр сошиал орчинд шүү. Шанаадах хүч нь сул байсан ч их гүрэн гэдэг зүйл үргэлж харж байгаа шүү гэдгийг харуулсан үйл явдал болсон юм.
Энэ үйл явдал болохоос бүр өмнө нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ОХУ-д болох Ялалтын баярын парадыг шууд дамжуулахаар төлөвлөж байлаа. Эцсийн мөчид шууд дамжуулалтаа цуцалсан юм. Монгол Улсад парламентын ээлжит сонгууль болсон нь баярын парадыг шууд дамжуулахгүй байх нэгэн шалтгаан болсон нь энэ. Хэсгийн хороодын шуурхай мэдээлэл, Сонгуулийн ерөнхий хорооны таван цаг тутмын шуурхай мэдээлэлтэй холбогдуулан шууд дамжуулалтаа цуцалсан юм. Гэсэн ч Засгийн газрын шийдвэрээр зэвсэгт хүчний төлөөлөл цар тахлын онцгой нөхцөлд байсан хэдий ч баярын парадад оролцсон. Дипломат ёсны хувьд ОХУ-ыг үргэлж хүндэтгэдэг шүү гэдгээ үүгээрээ харуулахыг хүссэн хэрэг л дээ. Гэвч их гүрэн үүнийг төдий чинээ тоож харсангүй.
Болсон явдлаас төд удалгүй Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажиглагчид фейсбүүк хуудастаа гомдлын үг постлов. Постын товч агуулга нь Монгол Улс, төв телевиз нь барууны ашиг сонирхлыг илтэд дагах хандлага ажиглагдаж байна гэсэн утгатай. Нэг нийтлэлийн дайтай энэ постоос та бүхний анхаарлыг татах нэг өгүүлбэрийг толилуулъя. “Дэлхий даяар ОХУ-ыг өөрсдийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон хэмээн буруутгах кампанит ажиллагааг өрнүүлж байгаа ба түүндээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн Зөвлөлийг хүчээр татан оруулав уу, Зөвлөл нь уг ажиллагаанд санаандгүй нэгдэв үү” гэсэн өгүүлбэр бий. Шанаа шүргэх төдийд л маргаан дэгдэв. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх захирал Л.Нинжжамц ч ОХУ-ын Элчин сайдын яамны үйлдлийг илт бүдүүлэг, доромж үг ашигласан байгааг албан мэдэгдлээр олон нийтэд мэдэгдсэн. Нэгэн цагт Засгийн газрыг тэргүүлж асан С.Баяр ч үүнийг зүгээр харж тэсэлгүй Зөвлөлтийн элчин сайдуудтай адилтгасан юм.
“Монгол Улсад, ОХУ-ын Элчин сайдын яамны гаргасан үйлдэл бол Монгол Улсын ардчилал, тусгаар улс болсныг Москвад бүрэн хүлээж авахгүй байгааг харуулж байна”
Кардиффын их сургуулийн Улс төр, хуулийн сургуулийн Олон улсын бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Сергей Радченко
“ОХУ Монголыг байранд байлгахыг хүсэж байгаа” нийтлэлээс...
Радченко хуучин цагийн хацар хорсгосон шанааны амт монголчуудад дахин мэдрэгдэхийг сануулаад нийтлэлээ өндөрлөсөн билээ.
“Ах”-ын сануулга
Шанааны дараа сануулга нь одоо чухам яах вэ гэж шанаа тулан бодлогоширох хэмжээнийх байв. Монгол Улсын Засгийн газрын долоодугаар сарын 22-ны шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Д.Загджавыг томилов. Өмнө нь Хан-Уулыг засаглаж байсан, 2008-2012 онд УИХ-д сууж байсан, басхүү Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албыг хашиж байсан түүнийг томилогдсонд мөнөөхөн ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович баяр хүргэв. Баяр хүргэсэн захидалдаа “Таны ажлын замналын энэхүү шинэ үе шат нь олон салбарт ажилласны үр дүн, Монгол Улсын төрийн захиргааны бүтцэд ажилласан асар их туршлага, улс орныхоо ашиг сонирхлын гүн мэдлэгийг тань улс орны дээд удирдлагууд өндрөөр үнэлж буйн илэрхийлэл мөн” гэж дурдсан байв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдсон хүнд ОХУ-ын Элчин сайд баяр хүргэх сонирхол нь юу байв. Тэгээд улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан С.Баяр, С.Баярцогт Да.Ганболд нар ял авсан хэрэг явдлын дараа хүргэж байгаа нь санаандгүй давхцал байв уу эсвэл “ах”-ын шанааны урьтал байв уу? Чухамдаа аль нь ч байсан ч эрхгүй нэгийг бодож хоёрыг тунгаах, түүхийн шарласан хуудсаа эргүүлэн сөхөж өнгөрсөнд чухам юу болж өнгөрснийг эргэцүүлэх ёстой гэдгийг Элчин сайдын баярын цахилгаан бидэнд сануулав.
ШШГЕГ-ийн дарга шинээр томилогдоход ОХУ-ын Элчин сайд мэнд хүргэсэн нь улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан С.Баяр, С.Баярцогт Да.Ганболд нар ял авсантай давхцаж байгаа нь санаандгүй давхцал байв уу эсвэл шанаа өгөх сануулга байв уу?
Ийнхүү олон зүйл бодон толгой гашилгаж байтал нийтлэлч Баабар твиттер хуудаснаа нэгэн зүйл постолсон нь олны анхаарлыг татав. “С.Баярын номд бичсэн нэг өгүүлбэрийг анзаарсан уу. Москвагийн сайн танил Гадаад яамны нөхөр нь “Танайд суугаа элчин та нарын тухай маш их хов зөөдөг, үнэмшихэд бэрх гэмээр юмыг улам харлуулж энд та нарын тухай маш буруу ойлголт өгдөг” гэж твиттертээ жиргэжээ. Дипломат ёс тээр хол орхигдсон бол Монгол Улс ядахдаа эрх чөлөөт, ардчилсан, туурга тусгаар улс гэдгээ харуулах хэрэгтэй. Гэхдээ дипломат аргаар харуулах хэрэгтэй.
Хацар хорсгосон шанаа
“Ах”-ын шанаа хацар хорсгодог гэдгийг бид дэндүү сайн мэднэ. Дотоодын аялдан дагалдагч улстөрчдийн буянаар ОХУ-ын хаяаг бараадчихаад дараа нь өнгөтэй, өөдтэй, нэгийг бодож хоёрыг тунгаадаг хэдийгээ өчиггүй буудан хороох их яргалал эхэлсэн билээ. Хэлмэгдсдийн дунд Засгийн тамгыг атгаж байсан П.Гэндэн ч багтаж байлаа. Их яргалал дөнгөж эхэлж байхад буюу 1937 онд түүнийг Зөвлөлтүүд өөрсдөө цаазаар авсан юм. Халааг нь авсан А.Амар ч Зөвлөлтөд цаазаар авахуулах эмгэнэлт тавилантай нүүр тулсан. Нэгэнт хаяаг нь бараадсан Зөвлөлтийн шахалт, шаардлагаар эмгэнэлт жүжгийг Х.Чойбалсан найруулсан билээ. Гэхдээ түүнийг туслах найруулагч гэж тодотговол зохилтой. Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн нухацтай хяналт дунд улсаа удирдаж асан тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны нэгээхэн хэсэг болох Манжуурын тулалдаанд 1945 оны наймдугаар сард Зөвлөлттэй нэгдэн оролцож байсан юм. Түүгээр ч үл барам хагас сая адуу, танкийн бригад, мөнгөний тусламж ч үзүүлсэн. Гэвч удалгүй Зөвлөлтөд очоод хүнд өвчнөөр амь тавив. Түүнийг залгамжилсан Ю.Цэдэнбалын үед аялдан дагалдагчид улам романтик болж их гүрний нэгээхэн муж болохыг уриалж байлаа. Гэхдээ зөвлөлтүүд тэр дор нь няцаадаг байв. Зөвлөлт-Хятадын харилцаа аажмаар хөрөх үед Ю.Цэдэнбалын тэргүүлсэн Монгол Улс Зөвлөлтийн талд хатуу зогссож нутгаасаа Хятадуудыг хөөсөн. Ямагт зөвлөлтийн талд гэдгээ 1962 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын дарга Жоу Энлаитай утсаар ярихдаа ч дуулгаад амжив. Зөвлөлтийн талд ямагт зогссоор ирсэн Ю.Цэдэнбал ч хүнд өвчнөөр Москвад “хоригдож” байгаад тэнгэрийн орныг зорьсон. Олон улсын харилцааны зарим эрдэмтэд үүнийг дараах байдлаар тайлбарладаг. Ю.Цэдэнбал нь Хятадын эсрэг үзэлтэй байсан тул ЗХУ-БНХАУ-тай харилцаагаа сайжруулах сонирхолд саад болж байсантай холбоотой гэж. Зарим талаар үүнтэй санал нийлж болох талтай.
“Ах”-ын шанаа хацар хорсгодог гэдгийг бид дэндүү сайн мэднэ.
Гэвч бид хаяа нийлсэн хоёр хөршөөсөө харьцангуй илүү эрх чөлөөгөөр ардчиллын галыг тулгандаа ноцоож байгаа. 1990-ээд онд өөрчлөн байгуулалт газар сайгүй өрнөхөд Монгол Улс тайван замаар ардчиллын замыг сонгож туурга тусгаар улс гэдгээ дэлхий дахинаа дахин зарласан. Энэ цаг мөчид Зөвлөлт холбоот улс зөвхөн үзэгдэх “хувцсаа” солиод хуучин дүрээ хэвээр үлдээсэн бол БНХАУ өчиггүй хуучин замаараа замнаад түүнийгээ “социалист ардчилал” гэж хээв нэг тодорхойлоод одоо дэлхий дахиныг залан удирдах санаархалтай замнаж явна. Ямагт хоёр их гүрний дунд хавчуулагдсаар ирсэн Монгол Улс шинэ замаар замнахдаа “гуравдагч хөрш” гэсэн ойлголт гаргаж ирээд АНУ, цаашлаад барууны улс орнуудтай харьцах сонирхолтой болж ирсэн. Улмаар ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, парламентын чадавхийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх болсон. Зарим талаар бэхжүүлж ч байгаа.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл ( 24 )
өвөг дээдэс цаг ямагт луугийн үнсэлт байвгайн тэврэлтээс болгоомжилж 3 дахь хөрший эрэлд хатсаар янз бүрээр оролдсоор 90 онтой золгож арай гэж барууны орнуудтай холбогдсон дотоод асуудалтай байсан 2 хөрш нэг сэрхэд нөгөө муу монгол нь от зэрэг том төслөө хамтралгүй асуулгүй явуулчихсан байжээ уур нь хүрээд от тт-г харлуулах ураны нөөцөд хяналтаа тогтоох төлөөний хүнээ томилоод санхүүжүүлснээр одоогоор тодорхой амжилтанд хүрээд байна
Сонин юм шүү. Мэдээллийн эрин 21- р зуунд амьдарч байгаа манай зарим иргэд Тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний үнэ цэнийн талаар ямар ч ойлголтгүй, Оросын өвөрт үсэрч орох нь холгүй налиганах нь инээдэмтэй. Хятадаар айлгадаг эрин өнгөрсөн шүүдээ. Хоёр хөрштэйгээ эвтэй найртай мөрөөрөө амьдрах нь дээр биздээ
Энийг бичиж буй нөхөр монголын түүхийн талаар А гүй нөхөр юм даа. Ямар улсын нөлөөлөлөөр бүрэн эрхт тусгаар улс гэж яваагаа даан ч ойлгоогүй бололтой. Өөр олон юм нуршаад ч яахав дээ
орос бгаагүй бол бид өвмонгол шиг л бгаа.хятажих бодлогоноос ангижирсан улс шүү бид.орос ил иддэг.хятад далд иддэг.харин одоо бүх зүйл нь хятдын хараат болсон.30 жилийн хугацаанд хятдын хараат л болсоноос өөр юу гийвдээ.
Бид аль нэг улсруу далдайж байдгаа барьж гүйх ямар ч шаардлага байхгүй олон талт бодлого барьж , эдийн засгаа солонгоруулж чадваас бид хөгжлийнхөө зөв замд орно
Наад оросын элчин сайд гэсэн нэр зүүсэн урвагч буриадыг москва руун мэдэгдэж зайлуул, хэнийг доромжлоод байгаа зөнөг вэ, дахиад хэлье орос ах гэж солиордог нөхдүүд монголоос бас зайл
Энэ орос ах гэж солиордог солиотой бүдүүлэг нөхдүүд тэр ахруугаа зайл тэхүү , үхсэн элийн орос ах бдгийн дээрэмчид гэвэл зохино
Хужаагийн өвөрт ор гээд байна уу. Түй май
Орос ахын шанаадалтаас зугтаад.хятад ахынхаа үнсэлтэнд орох уу тэгээд мал минь?!!
За орос ахчингууд путинчууд энэ бичсэн юмыг алаад өг орос монголын пролетари нар нэгдэгтүн
Монголд олон жил ажилласан оросууд монголоор огт ярьдаггүй.\nМонголыг дорд үндэстэн гэж үздэг. Оросуудыг өмөөрөөд ах нар гээд байдаг эргүү пиздакууд
odoo orosiin KGB emegtei turiin terguuniig chini bazchihaad shilen huzuun deer ni uleegeed chigluuleed bna, nuguuh ni aimaar usurhuu shunaltai yadaj baihad bolovsrolgui uhaan muutai gar baidag
Учраа мэдэхгүй унгас баас алдах юм даа энэ өглөөний сонин
Ямар новшийн нуршсан лалрын юм сараачдаг ста вэээ
Загджав Энх тайван найрамдлын нийгэмлэгийн дарга олон жил хийсэн тэр шугамаараа найз нөхдийн хувиар баяр хүргэх шиг болно лээ.
Bid 100 jil tusgaar uls bsaan, Harin ireeduid tusgaar togtnoloo aldah ayul unuudur l hiigdej baigaa, 90 onyg mgtan duulaad baih zuil baigaa biluu?
Helmegduulelted shaltgaan baisan, gehdee ter yavdlyg hezee ch zuvtguhgui. Harin unuudur ter yavdlyg yarij ner tur gorilogchid ulsaa ergeed nuraaj baigaag yaagaad ch zuvtgumgui. ahyn shanaa hatsar horsgovch iluu ayulaas avardag bilee ... Harin ter elchin bol yarshig l baina ... ardchlalyn uyed garch irsen neg alia salbadai l bga biz, ted iimerhuu muu yum hiih, hor hurgehdee sain ...
Улсаа уруудуулж феодализмд оруулсан муу хулгайч С.Баярцогт даяа.Ганболд нарыг шүүхээр шийтгэснийг өмөөрөх аядаж оросын элчинтэй холбохдоо маршал Х.Чойбалсан Ю.Цэдэнбал нарыг доромжлох гэж байгаа бод май чи Болорсүхээ. Ардчилал гэг чинь анх хуцсанаасаа аль ээ эрт хазайгаад угсаа залгамжилан үе улиран суух гэдэг шиг үр хүүхдээ сайд дарга луйварчин хулгайч болгоод улсын аль өнгөтөй өөдтөйг нь хулгайлж луйвардан аваад урагш нь зараад дэмий л Америк ах минь хэмээн улин суухаас өөр юугаар гийгүүлээв. Муу өмхий баавар хулгайч Э.Бат-Үүл нарын суга цавины өмхий үсээ үгээ олж хуцаарай
За яахав Оросын элчин сайд юм ярьсан л юм байна. Гэхдээ Болорсүх гэгчээ чи түүх унш зөв нэрийг бич маршал Х.Чойбалсан гуай 1945 оны чөлөалөх дайнд Монголын цэргийг оролцуулахдаа Өвөрмонголыг нэгтгэх хатуу зорилготой байсын шүү. Чиний өвөө аав нараас чинь энэ дайнд оролцож явсан бол үнэмлэх бичигт нь санаа нь тодорхой байдгийндаа. Одоо ч гэсэн элийний нь тусгаар улс биеэ даасан бодлого улсын хулгайч нар зугтахаараа л Америкт оччихдог болсныг анзаараад үз тэндээс манай ардчилагч хэмээн өарийгөө өргөмжилсөн хулгайч луйварчлыг удирддаг болцоныг ойлгохгүй л байна даа чи.
Болорсүх нэртэй хужаа нөхөр яс хаясан юм хуцах юм өнгөрсөн юм чалчаад л ер нь түүхээ тусгаар тогтнолын асар их үнэ цэнээ бодсон ч дамжуулж энэ ялалтаар Монгол тусгаар улс болсныг мартар ёсгүй баймаар сэтгүүлч гуай нь ч түүх 0 нөхөр бас хольцтой ч байх үхсэн ацны хүндлэх бид тусгаар байгаа нь асар их хувь заяа энд ямар ч хүндлэл хамаагүй юм юу ч мэдэхгүй мал хов ярьж хар хужаад Монголыг уусгах тактик шүү дээ Ахын шанаа ч гэнэ үү хуцдаг хужаа вирус вэ?Оросгүй байсан бол чи ац чалчаад хов яриад хужаа нинжжамц авгай мөн хутгуурдаад суухгүй шороон түмэн хужаа Монголыг мах идэх өт шиг язганах байв
Үхсэн баасны ах. Чойбалсан Сталины бөгсийг долоож 40 мянган ард иргэдээ буудаж алж тонон дээрэмдээд хариуд нь Хятадтай залгаа буфер улс болгосон. Монгол уьс үнэндээ 90 оноос хойш бие даасан тусгаар улс л болсон.
Идэж уусан гэж баахан бичих хариуцлага тооцлоо гээд ардчилал үгүй болчихлоо гэдэг эрх мэдэл хэдхэн хүний хувийн компани болчихсон юм шиг байлгах сонирхолтой үгуй бол тэрний хүн энэн й тал гэж эрх дархтай төрд байсан хүмүүс нь холоос хашгирна
монгол 2200 жилийн төрт улстай улс орос улс хэдхэн зуун жил хэнэ нь ах вэ энэ муу новшийг монголоос хөөж гаргаач дандаа хуцаж байдаг
Тусгаар улсын Төрийн тэргүүн мөн л юм бол Х.Баттулга Оросын Элчин сайдыг нь удаа дараа дипломат ёс зөрчиж, бүдүүлэг авирласан тул Монголоос татахыг Путинд албан бичгээр мэдэгдэх хэрэгтэй. Тэнэг Ивануудыг хэн ах гээд байгаа юм. Яс юман дээр монголчуудтОрос, Хятад хоёрыг их гүрэн болгосон юм шүү.