Өнөөдөр /2022.02.11/ Хөгжлийн банкны асуудлаарх “Өрийг нь өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт оролцож байгаа “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Хөгжлийн банкийг тоносон төлөөллийн гар хөл нь хууль шүүхийн байгууллагад ажилладаг. АТГ, прокурор, шүүхийн шүүгч тэр чигээрээ улстөрчдийн гар хөл болсон. Л.Энх-Амгалан гишүүний танилцуулга дээр "Бондын мөнгө хоёрхон банканд бий. Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк" гэж. Худалдаа хөгжлийн банк бол бидний мэдэх "сахал" Д.Эрдэнэбилэгийн банк шүү дээ. Хөгжлийн банкан дээрээс 500 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан байна. Монголбанк бол шуудхан хэлэхэд Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны охин компанийн үүрэг гүйцэтгэдэг. Тэнд бүх төлөөлөл нь суудаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг энэ хоёр банк дээр Хөгжлийн банкнаас зээл авсан байгаа Хаан банк нийлээд дампууралд хүргэж байна. Үүн дээр ямар шийдэл гаргах ёстой юм бэ. Хөгжлийн банкны асуудлыг хуулиар явуулна гэвэл Жастын Ш.Батхүүгийн хэрэг 11 дэх жилдээ шүүх хурал нь дуусаагүй байгаатай ижил зарчмаар явна. Зээлдэгч нар нь хуулийн дагуу шүүхэд хандсан тохиолдолд хүү алданги бүх тооцоолол нь зогсоод, тухайн цаг үеийн төгрөгийн ханш руу шилжээд хүү алданги нь төсөв дээрээс төлөгдөнө. Ийм мухардсан онолын дагуу явах боломжгүй. Ийм тохиолдолд эдийн засгийн онц нөхцөл зарлаад, зээлийг төлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл ( 7 )
xulgaichuudyn 2 chixiig ch odoo tasdaarai
Bathvvg.Tsendiin.Nyamdorj dandaa hamgaaldag.Mash onts notstoi.Natsagiin Bagabanidiin mapiin bvlegelliin ajilgaa.
Батхүүгийн зээл 40 сая долларыг улс төлсөн одоо хэн хамгаалаад төлүүлэхгүй яваа вэ ерөнхийлөгчөа
ter medeej tiim bolno
Ман-г үүн дээр нь сайн ноц. Яг үнэндээ дараагийн сонгуульд бэлдэж Ман бэтгээ хагалж тодорхой бүлэглэлийг золиод, иргэдэд авилгатай тэмцсэн болж оноо цуглуулж ямар нэг байдлаар сонгуульд дахин гарах хөзөр зохиож байна. Гэвч Ман бол бүхэлдээ авилгын үүр уурхай. Энэ намд Монголын авилгын түүхэн музейн үзмэрүүд бүхэлдээ багтаж байна. Тийм болохоор хөвөрсөн утасны үзүүрээс ахиухан зуураад байвал бүгдээрээ ил болж магадгүй. Иргэд, сөрөг хүчин, хэвлэлийнхэн үүн дээр тууштай нэгдэх хэрэгтэй байна.
Magadlal ondor shu
Bathuugiin ulgeriig davtahgui umsan