НЭГДҮГЭЭР САРД: 1.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Монгол Улс 2022 оны 1 дүгээр сард нийт 117 улстай худалдаа хийж, гадаад  худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум ам.доллар болжээ.

Үүнээс экспорт 539.6 сая ам.доллар, импорт 556.5 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5  сая ам доллароор, экспорт 100.2 сая ам.доллароор тус тус буурсан бол, импорт 97.7  сая ам.доллароор өсжээ.

Харин экспорт өмнөх сараас 122.3 (29.3%) сая ам.доллароор өссөн бол импорт 104.2
(15.8%) сая ам.доллароор буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл 2021 оны 1 дүгээр сард 181.0 сая ам.долларын ашигтай байсан бол 2022 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 197.9 сая ам.доллароор буурч, 16.9 сая ам.долларын алдагдалтай гарчээ. 

Харин алдагдал өмнөх сараас 226.5 сая ам.доллароор буурсан байна.

БНХАУ-тай 2022 оны 1 дүгээр сард 520.4 сая ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 47.5 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top