Өнөөдөр эхэлсэн “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөний хүрээнд яригдсан нэг асуудал нь аймгийн удирдлагууд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар саналаа хэлж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой талаар байсан юм.
Тодруулбал, аймгийн Засаг дарга нар 50+1 зарчмаар олонхоороо асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулж болох ажээ.
“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж Засгийн газрын гишүүд салбарын бодлого шийдвэрээ аймаг, орон нутгийн удирдлагуудад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС ҮЗЭХ БОЛОМЖТОЙ.
Сэтгэгдэл ( 0 )