Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 218.3 мянган төгрөг буюу 15.3%-иар, өмнөх улирлаас 6.5 мянган төгрөг буюу 0.4%-иар нэмэгдсэн гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.2 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19 мянган төгрөг буюу 1.7%-иар өсөж, өмнөх улирлаас 40.8 мянган төгрөг буюу 3.4%-иар буурчээ.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Manai orlogo 400000