Манай улс энэ оны нэгдүгээр сард БНХАУ-тай 520.4 сая ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 47.5 хувийг эзэлж байна.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 36.6 хувийг чулуун нүүрс, 48.1 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг алт эзэлжээ.
Нүүрсний экспортын хилийн үнэ сүүлийн хоёр сар дараалан буурсан бол боловсруулаагүй газрын тос экспортод гараагүй байна.
ЭКСПОРТЫН ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХИЛИЙН ДУНДАЖ ҮНЭ, ам.доллароор, сараар
Сэтгэгдэл ( 0 )