154 иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 20

Манай улсаас 2021 оны дөрөвдүгээр улиралд БНСУ-д 154 иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагдсан байна.

Ажил эрхлэхээр хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан иргэдийн 147 нь эрэгтэй, 7 нь эмэгтэй байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.  Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн хамгийн их буюу 35.1 хувь нь 25-29 насныхан, 31.8 хувь нь 30-34 насныхан байгаа бол хамгийн бага буюу 1.3 хувь нь 40-44 насныхан байгаа аж.

Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн 76  нь бүрэн дунд, 47 нь бакалаврын дээд, 20  нь тусгай мэргэжлийн дунд, 8  нь магистр, доктор, 3 нь  дипломын дээд боловсролтой байна.

Хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан 154 иргэн бүгд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхлэхээр зуучлагджээ.

 

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР ГАДААД УЛСАД ЗУУЧЛАГДСАН ИРГЭД, насны бүлэг,
хүйс, дүнд эзлэх хувиар, 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top