АНУ Оросын банкуудын эсрэг ХОРИГ тавихаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

АНУ-ын эрх баригчид Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед Оросын Сбербанк болон ВТБ банкны эсрэг хориг тавих боломжийн талаар ярилцаж байгаа аж.

Bloomberg агентлаг өндөр албан тушаалын эх сурвалжаас үндэслэн мэдээлэхдээ “АНУ-ын шинэ хязгаарлалтын арга хэмжээ нь ОХУ Украин руу довтлох тохиолдолд хэрэгжинэ” гэжээ.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтон Оросын хамгийн сүүлд хийсэн үйлдлийг Украины газар нутаг руу довтлох эхлэл гэж үзэж байгааг хэлсэн билээ.

АНУ-ын Сангийн яамнаас мөн Оросын нэг банк, нэг корпорац болон түүний 42 охин компанид хамаарах хязгаарлалтын арга хэмжээ авах тухай мэдэгдсэн юм.

Жо Байден мөн Оросын эсрэг хоригоос болж АНУ-ын эдийн засагт хохирол учирч байгаа талаар мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top