Индонезийн Суматра арал орчим хүчтэй газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алдаж, 85 хүн гэмтэж бэртжээ.
Баасан гарагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт Букиттинги хотоос хойд зүгт 66 км зайд болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны алба мэдээлжээ.
Газар хөдлөлтийн голомтын бүсэд олон тооны барилга, байшин нурсан тухай Индонезийн Гамшгаас хамгаалах үндэсний агентлаг мэдээлсэн байна. Таван мянга гаруй хүн түр орогнох байруудад хорогдож байна.
Газар хөдлөлт хөрш зэргэлдээх Малайз, Сингапурт мөн мэдрэгджээ. Куала Лумпур хотын өндөр барилгууд хэдэн секундийн турш ганхсан аж.
Индонез улсад ижил магнитудын газар хөдлөлт өнгөрсөн нэгдүгээр сард болж, 105 хүн амиа алдаж, 6500 орчим гэмтэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )