Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар “CITY BUS” компаний захирал Ц.Батбаяртай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Ингэснээр Цагааннуур, Зүүнбүрэнчүүд хот хооронд чиглэлд хот хоорондын автобусаар зорчих боломж бүрдэж байгаа юм.
Тус нийтийн тээвэр маргааш буюу гуравдугаар сарын 2-ны өдрөөс үйлчилгээнд явж эхлэх бөгөөд том хүн 28 мянга, хүүхэд /6-12 нас/ 14 мянган төгрөгөөр зорчих аж.
Долоо хоногийн лхагва гараг бүр Улаанбаатараас-Цагааннуур чиглэлд 14:00 цагт хөдлөх бол Цагааннуураас-Улаанбаатар чиглэл пүрэв гараг бүрийн 11.00 цагаас хөдлөх тов гарчээ. Мөн 20 хүртэлх кг ачааг үнэгүй төлбөргүй тээвэрлэх юм байна.
Цаашид энэхүү нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдвэл долоо хоногт хоёр удаа зорчих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )