Монголбанкнаас өнөөдөр /2022.02.28/ эдийн засгийн төлөв, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн төлөв, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч буй юм. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд ковидын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний улмаас эдийн засаг сэргэлтийн нөхцөл байдал руу орсон төлөв байдалтай байгаа ч, цар тахлын шинэ хувилбарууд тодорхойгүй байдлыг үүсгэж ирснийг дурдлаа.
Цар тахлын үеийн нөхцөл байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг харахад, гадаад эдийн засагт нөлөөлсөн. Худалдааны түнш орнуудын гадаад худалдаан дээр тавьж байгаа хориг болон түүнээс хамаарсан нийлүүлэлтийн сүлжээний доголдол үүссэн. Тээвэрлэлтийн үнэ өссөн нь, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн зэрэг асуудлуудыг дурдаж байна.
Дотоодод хөл хорио сулрахын зэрэгцээ эдийн засгийн зарим салбаруудад эерэг нөлөө үзүүлж байна.
Эдийн засгийн өсөлт хүлээлтээс муу гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар дурдахдаа, 2021 оны эхний хагас хөл хорионы дэглэмтэй байсан. Дотоод хүчин зүйлс өсөлтийг дэмжих чиглэлд үр дүнгээ өгсөн боловч, хилийн хязгаарлалт өсөлтийг хязгаарласан.
Монголбанк 2021 оны 2 сард эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь гэж төсөөлсөн. 2021 оны эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 1.4 хувь гарсан. Хөрөнгө оруулалт хүлээлтээс давж өсөлтийг дэмжсэн нь эерэг өөрчлөлт байсан. Гэвч хөл хорио суларсан ч, өрхийн хэрэглээ хүлээлтэнд хүрч сэргэсэнгүй, хилийн боомт дээрх тээвэрлэлт удааширч, экспорт буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөгөөллийг үзүүллээ. Нийт үйлдвэрлэл болон дэд салбаруудын өсөлтийг харахад, уул уурхайн салбар, тэрдундаа нүүрсний салбар уналттай байсан нь нөлөөлсөн гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )