Холливудын хамгийн романтик хайрын түүхийн эзэд болох Жэйсон Момоа болон Лиза Бонет нар өнгөрөгч 1-р сард хоёр тийш болж байгаагаа албан ёсоор зарласан.
Хэн хэндээ орон зай өгөхөөр шийдсэн хэмээж байсан тэднийг эргэн нийлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Үүнд Лиза Бонетийн том охин Зое Кравиц ихээхэн нөлөө үзүүлж буй бололтой.
33 настай жүжигчин Зое Кравиц "The Batman" киноны муур эмэгтэйн дүрийг бүтээсэн бөгөөд түүний хойд аав болох Жэйсон Момоа Зоеийн найз залуу жүжигчин Чэннин Татумтай хамт түүний киног үзэхээр явж буй зургаа нийтэлжээ. Зургийн тайлбар дээр "Чамаараа үнэхээр их бахархаж байна" хэмээсэн байх бөгөөд Чэннин Татумд охиноо өгөхийг зөвшөөрч байгаагаа мөн мэдэгдсэн байна.
Жэйсон болон Момоа нар хоёр тийш болж буй тухай мэдээг инстаграм хуудаснаасаа устгасан бөгөөд ойрын эх сурвалжууд тэд дахин гэрлэж магадгүй хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )