ЗАГВАР | Украины алдартай 6 брэндийг танилцууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

~Украины загвар зохион бүтээгчид Нью Йоркд болж буй загварын долоо хоногт оролцжээ. 2022 оны намар өвлийн загварыг  танилцуулсан тус шоунд Украины нийт 6 брэнд оролцжээ. 

Олон нийтэд хандан тэдний брэндийг дэмжиж ажиллахыг уриалсан дизайнеруудын тоо нэмэгдэж, Vogue сэтгүүлийн зүгээс онцлох загваруудыг танилцуулжээ ~

 

Chereshnivska

 

Өвөрмөц тайралт болон хээтэй жийнсэн өмд, цагаан цамц нь энэ удаад тэднийг илтгэж байгаа аж. 2024 он гэхэд үйлдвэрлэлийнхээ талыг дахин боловсруулсан материал ашиглан гаргахаар шийдсэн тэд намрын загвартаа цэргийн шүхэр хийхэд ашигладаг торгон материалыг шингээж өгчээ. 

 

Elena Burenina

 

Минимал төрлийн хувцас урладгаараа алдартай энэхүү загвар зохиогчийн бүтээлүүд жижигхэн деталиудад нэлээдгүй анхаардаг байна. Тиймээс чамин бөгөөд энгийн байдлыг эрхэмлэгчдэд таатай сонголт байх болно. 

 

Frolov 

 

Загвар зохион бүтээгч Иван Фроловийн бүтээлүүд эмэгтэй хүний бие галбирыг нүд гялбам байдлаар тодотгодог нэгэн. Мөн хүйсийн тэгш байдлыг эрхэмлэдэг тэрээр 2010 оноос хойш загварын салбарт хөл тавьжээ. 

 

Kachorovska

 

Качо брэнд нь 1957 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гурав дахь үеийн төлөөлөгч нь өнөөгийн чиг хандлагыг нь тодорхойлж байна. 2015 оноос хойш Качаровска брэндийг бий болгон өнгө болон хийцлэлээр тоглодож эхэлжээ. 

 

Paskal

 

Тюль болон зүрх, цэцгэнд дуртай Жули Паскал гэх эмэгтэй энэхүү брэндийг 2010 онд үүсгэн байгуулж байжээ. Лазераар зүсэх техник ашиглан эмэгтэйлэг төрхийг бий болгох загваруудыг гаргадаг байна. 

 

91LAB

 

2018 онд байгуулагдсан тус брэнд нь загварлаг бөгөөд даруухан хэв маягийг илтгэнэ. 2022 оны намарт зориулан гаргасан загварууд нь олны анхаарлыг ихээр татаад байгаа аж. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top