Канье Уэст шинэ бүсгүйгээ ЭКС ЭХНЭРТЭЙГЭЭ ижилхэн болгохоор шийджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Реппэр Канье Уэст жүжигчин бүсгүй Жулия Фокстой 6 долоо хоног болзсны эцэст хоёр тийш болсон. Үерхэж байхдаа түүнийг салсан эхнэр болох Ким Кардашъяантайгаа ижил төстэй хувцаслаж байсан тэрээр шинэ болзоот бүсгүйгээ ч мөн Кимтэй адил хувцаслаж эхэлжээ. 

Түүний шинэ найз бүсгүй гэгдээд буй Чэйни Жонс гадаад төрх болон бие галбирын хувьд Ким Кардашъяантай тун төстэй нэгэн. Канье түүнийг Майами дах "Balenciaga" брэндийн дэлгүүрээр дагуулан хувцас худалдан авсан бөгөөд тус брэндийн нүүр царайгаар Ким Кардашъяан ажиллаж эхлээд байгаа нь санаандгүй давхцал биш ажээ. 

Харин энэ үеэр Каньегийн экс эхнэр Ким Кардашъяан найз залуу Пет Дэвидсонтой загварын шоу хэсэж, романтик болзоо хийн аз жаргалтай байгаагаа зарласаар байна. 

 

Чэйни Жонс

 

Пет Дэвидсон, Ким Кардашъяан 

 

Канье Уэст, Ким Кардашъяан, Чэйни Жонс

 

Чэйни Жонс, Ким Кардашъяан

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top