Технологиороо тэргүүлэгч "Apple" корпорац Украины дэмжиж байгаагаа илэрхийлэн Орос улс дахь борлуулалтаа зогсоолоо. Түрэмгийллийн улмаас зовж шаналж буй бүх ард түмэнтэй хамт гэдгээ илэрхийлсэн тэд мягмар гарагт албан ёсоор бүтээгдэхүүн худалдаалахаа больсон бөгөөд өнгөрсөн долоо хоногоос эхлэн Орос улс руу бүтээгдэхүүн импортлохоо зогсоожээ.
Мөн App Store дахь RT news, Sputnik news зэрэг хэрэглээний аппликейшнүүдийг устгаж замын хөдөлгөөн болон ослын үеийн горимыг идэвхгүй болгосон байна.
Apple корпорацыг ийнхүү арга хэмжээ авахыг Украины зүгээс хүссэн аж. Энэхүү үйлдэл нь Оросын залуу үеийнхнийг түрэмгийллийн эсрэг нэгдэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ.
Сүүлийн хэдэн жилийн турш Оросын иргэдэд зориулсан тусгай аппликейшн ажиллуулж байсан Apple корпорац тус аппликейшнүүдийг ч мөн хаах арга хэмжээг авчээ.
Орос улс Украин руу довтолж эхэлсний дараа Apple-ийн хувьцаа хамгийн доод төвшинд хүртлээ унасан ч энх тайвны төлөө тэмцэх болно гэдгээ тэд мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 2 )
зарим нь даган баясаад л хэн хохирох юм бэ ганцхан энэ утас байгаа биш
i phone-oor yadagii hereglehed shal balai utas neg gargui hun hereglehed tuvugtei zaaval 2 garnii hereg gardag...