33 настай дуучин Лэди Гага даваа гарагт өөрийн хайртай French Bulldog үүлдрийн нохдынхоо зургаар чимэглэгдсэн Lous Vuitton брэндийн цүнх барьж явахдаа папарацид өртжээ.
Захиалгаар хийгдсэн энэхүү цүнхний нэг талд түүний нэрний эхний үсэг болох LG болон хайртай ноход болох хатагтай Asia, Кожи, Густаво нарын нэр болон дүрсийг хатгамал хэлбрээр дүрсэлжээ. Нөгөө талд нь дуучин бүсгүйн жинхэнэ нэрний эхний үсгүүд болох SG болон түүнтэй холбоотой дүрс зургууд байдаг аж.
Түүний нохойнуудыг салхилуулдаг байсан залууг өнгөрсөн оны 2-р сард цээжин тус газар нь буудан, ноходыг хулгайлсан гэмт хэрэг гарч байсан. Хайртай нохдоо олохын тулд 500.000 ам.доллар амлаж байсан түүнд нэгэн эмэгтэй гөлөгнүүдийг нь олсон хэмээн мэдэгдэж, буцаан өгсөн байдаг. Гэсэн ч энэ нь шагналын мөнгө авахын тулд хийсэн зохион байгуулалттай хулгай байсан бөгөөд 5 этгээдийг уг хэрэгт буруутган баривчилсан юм.
2015 онд Гагагийн нохойнуудын зураг Harper's Bazaar сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэж чамгүй алдартай болсон билээ.
Дуучин бүсгүйн Louis Vuitton брэндийн Speedy 25 загварын цүнхэн дээрх хатгамалыг Селин Бенз хэмээх дизайнер урласан бөгөөд захиалагчийн хувцас хэрэгсэл дээр хүссэн хатгамлыг нь урлаж өгдөг байна.
Сэтгэгдэл ( 0 )