Ландсат хиймэл дагуулын мэдээг ашиглан хийсэн судалгаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Зайнаас тандан судлах технологийг улам бүр хөгжүүлж орон зай, цаг хугацааны болон спектрийн нарийвчлалыг нь сайжруулсан хиймэл дагуул сансарт 2021 оны 1 сарын байдлаар 3372 байна. Эдгээрээс MODIS, Landsat, NOAA AVHRR, Sentinel зэрэг хиймэл дагуулуудыг судлаачид өргөн ашигладаг.

Ландсат хиймэл дагуул гэж вэ?

1972 оны 7 сард “дэлхийн нөөц технологи”гэдэг нэртэйгээр анх хөөргөсөн, хожим нь Ландсат 1 болгож өөрчилсөн бөгөөд дэлхийн хамгийн анхны ажиглалтын хиймэл дагуул юм. Зураг 2-т Ландсат хиймэл дагуулын хөөргөсөн цаг хугацааны мөчлөгийг харуулж байна.

Одоогийн байдлаар хамгийн сүүлд хөөргөсөн хиймэл дагуул нь Ландсат 8 юм. Энэ хиймэл дагуул нь дэлхийн тойрог замыг 98.2 градусын налуугаар эргэлдэж, 98.9 минут тутамд нэг удаа тойрдог. Өдөрт ойролцоогоор 750 сцен зураглах бөгөөд нэг цэг дээр буцан ирж дахин зураглах хугацаа нь 16 хоног. Нийт 11 сувгийг өөртөө агуулдаг. Эдгээр сувагуудыг хооронд нь хослуулснаар гол, нуур, ургамал, хөрс, ой зэрэг ялгаатай экосистемүүдийг ялган харах боломжтой.

Судалгааны дүнгээс

 

2017 оноос эхлэн хэрэгжиж буй “Хар Ямаат БНГ-ын биологийн олон янз байдал” төслийн хүрээнд 2020 онд Ландсат 8 хиймэл дагуулын датаг ашиглан 2014-өөс 2019 оны хоорондох газрын бүрхэвчийн өөрчлөлтийн зураглалыг хийж гүйцэтгэсэн.

Судалгааны үр дүнд: хуурай хээрийн анги нь  42.8%, уулын хээр 3.84%, гол 1.1%, нуга (1.6%), тариалангийн талбай & хадлан  газар 0.7%-иар багасаж, доройтсон газар 40.01%, сөөгт уулын хээр 8.34%, нуур 0.1%, элс 1.51%-иар нэмэгдсэн байна.

Ашигласан материал:


1.       https://landsat.gsfc.nasa.gov/about/
2.       https://gisgeography.com/earth-satellite-list/
3.       https://www.geospatialworld.net/blogs/how-many-satellites-are-orbiting-the-earth-in-2021/
4.       http://gsp.humboldt.edu/olm/Courses/GSP_216/lessons/composites.html
5.      Abburu, S., & Babu Golla, S. (2015). Satellite Image Classification Methods and Techniques: A Review. International Journal of Computer Applications, 119(8), 20–25. https://doi.org/10.5120/21088-3779
6.      Adam, H. E., Csaplovics, E., & Elhaja, M. E. (2016). A comparison of pixel-based and object-based approaches for land use land cover classification in semi-arid areas, Sudan. IOP Conference Series: Earth and Environmental Science, 37(1). https://doi.org/10.1088/1755-1315/37/1/012061
7.      Ahmad, A., & Quegan, S. (2012). Analysis of Maximum Likelihood classification technique on Landsat 5 TM satellite data of tropical land covers. Proceedings - 2012 IEEE International Conference on Control System, Computing and Engineering, ICCSCE 2012, 280–285. https://doi.org/10.1109/ICCSCE.2012.6487156

Эх сурвалж: Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top