Солонгос улсад ажиллаж, амьдарч байх хугацаандаа "Хаан банк"-нд хугацаатай хадгаламж нээлгэж, мөнгөө хадгалуулсан ч тус банкны ажилчдын хариуцлагагүй байдлаас болж мөнгөө алдсан гэх иргэн Д.Ариунцэцэг өнөөдөр (2022.03.09) эсэргүүцлээ илэрхийллээ.
Түүний хувьд гэр бүлийн хамт Солонгос улсад ажиллаж, амьдардаг байжээ. Энэ үедээ "Хаан банк"-нд 15 хувийн хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэж, мөнгөө хадгалуулсан байна. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд хэсэг бүлэг хүмүүс хуурамч нотариатын бичиг үйлдэж, Д.Ариунцэцэгийн хадгаламжийг барьцаалж зээл авчээ. Хаан банкны зүгээс иргэн Д.Ариунцэцэгтэй холбогдож баримт бичгийг нягтлахгүйгээр хуурамч бичиг баримт үйлдсэн иргэдэд зээлийг олгосон байна. Улмаар тухайн иргэд зээлээ төлөөгүйн улмаас иргэн Д.Ариунцэцэгийн хадгаламжаас 63 сая төгрөг татан авсан байна. Д.Ариунцэцэгийн хувьд цагдаад гомдол гаргаж, зургаан жилийн турш шүүхээр явсны эцэст Хаан банкнаас мөнгөө буцаан авсан ч хадгаламжийн хүүг нь олгохгүй байгаа аж.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Энэ талаар тэрбээр "Утсанд маань ирсэн хүү бодох мэдэгдлийн ачаар мөнгийг маань татсан байгааг мэдсэн. Тэр даруй Солонгос дахь Хаан банкны мэргэжилтэнд хандсан. Гэтэл "Та хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Үүнийг Монголын төв салбар руу мэдэгдэж шалгуулаарай" гэсэн. Улмаар төв салбар руу холбогдоход Монголд хэсэг бүлэг иргэд хуурамч бичиг баримт үйлдэж, нотариатаар батлуулаад миний хадгаламжийг барьцаалж зээл авсан байсан. Ингээд зээлээ эргэн төлөөгүйн улмаас хадгаламжаас татаж авсан. Энэ асуудлаар Хаан банканд хандахад "Энэ асуудалд нотариатчид буруутай учраас та цагдаад ханд" гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан юм. Уг нь энэ асуудлаар иргэний шүүхээр явах ёстой байсан юм билээ. Гэтэл цагдаад хандсаны улмаас энэ хэргээр эрүү үүсчихсэн. Ингээд зургаан жилийн турш хууль, шүүхээр явж байна.
Анхан шатны шүүхийн хариу хоёрдмол, эргэлзээтэй гарсан. Энэ нь шүүгдэгч нар надад 63 сая төгрөг төлөх ёстой. Хаан банк ч 63 сая төгрөг төлөх ёстой гээх хоёрдмол хариу гарсан. Улмаар давж заалдсан.
Би Хаан банканд мөнгөө хадгалуулсан харилцагч учраас тус банкнаас л мөнгөө нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүхийн хариу зөв гарч, Хаан банкнаас миний 63 сая төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Гэтэл Хаан банк дахин давж заалдсан. Гэсэн ч дээд шүүхийн хариу миний талд гарч, Хаан банк мөнгийг минь төлөхөөр болсон юм. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард мөнгийг минь буцаан олгосон ч хадгаламжийн хүү маань огт бодогдохгүй байгаа. Энэ талаар өөрсдөөс нь асуухад "Та хадгаламжийн хүүгээ шүүгдэгч нараасаа нэхэмжилж ав" гэж хэлсэн. Энэ бол Хаан банкны ажилчдын хариуцлагагүй байдал, буруу үйл ажиллагаанаас болсон учраас энэ бүхэнд Хаан банк бүрэн хариуцлага хүлээх хэрэгтэй" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 12 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Аймаар юм аа, дээрэмчидтэй нийлчихсэн банкны ажилтнууд байна шүү дээ. Шууд дээрэм хийсэн байна, сэтгэл санаа, эл материалын хохирлоо иргэний шүүхээр нэхэмжилж болдоггүй юм байх даа, манай хууль шүүхийнхэн ийм арчаагүй, өөдгүй шд. Итгээд хадгалуулж байхад шууд нийлээд дээрэмдчихдэг. Хаан банкинд итгэлтгүй юм байна.
Хаан банк гэж арай юмаа хүүг нь өгөх хэрэгтэйшдээ хариуцлагагүй ажилтнуудаасаа өөрсдөө шүүхдэж олж авна биз энэ харилцагчийг ингэж зовоож болохгүйшдээ!!!
haan bankni buruu bn shd.irgen hunii mungu tug gatsaaj 6n jil bolgood bhdaa yadag ym be.hariutslagaa uuureed hohirolgui bolgoj uguuchee zavharsiin
Манай банкууд хаашаа юм бэ . Америкийн банкууд үйлчлүүлэгчээ хохироовол учируулсан хохирлоо дахин нугалж хохирлыг барагдуулдаг. Хууль шүүх нь шудрага учир тэд цагдаа шүүхээр яваад байх сонирхолгүй байдаг...
Ойр дотны хүмүүс нь үйлдсэн юм байна тэрнээс иргэний үнэмлэх бусад бичиг баримтийн танихгүй хүмүүс олж авах боломж байхгүй шүү дээ
Yamar humuus avsiin ter bichig uildsen hun chini oiriin hun chini yum bishuude.
Хаан банк болиосой юун арчаагүй юм бэ!
Хаан банк ийм байж хамгийн олон харилцагчтай гээч банк ичмээр луйвар хийж
Haanii buruu hadgalamjiin huu, setgel sanaanii hohirpl naash tsaash yavsan chiregdel ene teree hed nugalj nehemjil. Sain umguulugch av
хааны захиралруу нүүрлүүн хүчил цац насаара хүний нүүр раж чадахгүй зовж яваг