БНСУ-ын Ерөнхийлөгчөөр Юн Сук Ёл сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин болох Ард түмний хүч намаас нэр дэвшсэн Юн Сук Ёл сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгууллаа.

Юн Сук Ёл өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мёноос 250 мянган сонгогч буюу 0.8 хувийн саналаар илүүрхэж, ялалт байгуулжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль сонгогчдын 77.1 хувийн ирцтэй байсан талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сук Ёл нь 1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Сөүл хотод төржээ. Сөүлийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн тэрбээр 1980 оны ардчиллын төлөөх оюутны бослогод идэвхтэй оролцож байв.

Юн Сук Ёл 2016 онд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн холбогдсон авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байжээ. Тэрбээр 2019 онд Өмнөд Солонгосын Ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top