Шөнийн эрвээхий дотроо хамгийн том зүйл. Бие нь маш том. Далавчны дэлгэмэл урт 180-200мм. Өмнөд далавч үзүүр өнцөг нь ил товойсон. Бие далавч нь улаан хүрэн өнгөтэй.
Өмнөд хойд далавчны дотор шугам гадна шугам нь цагаан өнгөтэй. Дотор шугамын дотор хажуу болон гадар шугамын гадна хажууд бор улаан өнгийн шугам хүрэн өнгөтэй. Шугамын завсар нь ягаан, улаан, цагаан хайрстай. Дунд хэсгийн үзүүр хэсэгт том гурвалжин тунгалаг далавчтай.
Attacus atlas (Linnaeus, 1758) хөгжлийн эргэлт
|
Эмэгчин эрвээхийн тунгалаг толбо нь өргөн, тойроод хүрэн хар өнгөөр хүрээлэгдсэн . Тунгалаг толбын өмнө талд нэг урт бөөрөнхий хэлбэртэй жижиг тунгалаг толботой. Гадна хөвөө хэсэгт шар хүрэн ба нарийвтар хар долгион хэлбэртэй утастай. Үзүүр өнцөг нь ягаан улаан өнгөтэй. Дотор хажуу хэсгийн өмнө хөвөө орчимд нэг сар хэлбэртэй хагас толботой. Түүний доод талд шороон өнгөтэй бөгөөд бор улаан өнгөтэй тууш зураастай. Хар толбо боровтор тууш судлын хооронд хөрөөний шүд хэлбэртэй цагаан хээ холбогдоно.
Хойд далавчны дотор талын хажууд улбар өнгөтэй, гадна хөвөө нь шар хүрэн бөгөөд долгиотсон хар өнгийн үзүүр шугамтай. Дотор талын хажуу хэсэгт шар хүрэн толботой. Толбо хооронд улбар хүрэн цэгтэй.Эмэгчин эрвээхий эрэгчнээс биеийн хэмжээгээр том.
Эрвээхий 2 жилийн хөгжлийн эргэлттэй.Эмэгчин эрвээхий өндгөө навчны гадаргууд багцаар шахна. Хүрэнцэр 4-5 удаа гууждаг. Хүүхэлдэй нь үүрэн (кокон) дотор модны ишэн дээр наалдаж өвөлждөг. Хүрэнцрийн үе шатанд модондоо хөнөөлтэй.
Хүрэнцэр бургас, хус модны навчаар хооллодог.
Тархалт. Хятадын Фужан, Гуандун, Гуанши, Хунан, Жанши мужуудад мөн Тайван Энэтхэг, Бирма, Индонез улсын ойд тархалттай.
Энэ эрвээхийн эталон цуглуулга манай хүрээлэнгийн шавжийн лабораторид байгаа тул сонирхон үзэж танилцаж болно.
Сэтгэгдэл ( 0 )