Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо ТББ-ийн санаачилгаар “Говийн бүсийн эмийн мэргэжилтнүүд”-ийн чуулга уулзалт гуравдугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хот амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд МЭЗБН Эм холбооны удирдах зөвлөлийн гишүүн Мөнхийн тун ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг, удирдах зөвлөлийн гишүүн Д.Түмэнбаяр, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жаргалсайхан нараас гадна Өмнөговь аймгийн 52, Төв аймгийн 5, Говьсүмбэр аймгийн 5, Дундговь аймгийн 11 төлөөлөгч нийт 73 эмийн мэргэжилтнүүд оролцож Эм холбооны үйл ажиллагааны тайлан, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцан, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, тулгамдсан асуудлаа тодорхойлох хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Зөвлөгөөний хүрээнд Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн багш, доктор Ц.Алтантуяа Эмийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар, МУ-н Хүний Гавъяат Эмч, СБД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга Н. Чимгээ хувь хүний эрүүл зөв төлөвшлийн талаар сонирхолтой лекцийг уншиж, Мөнхийнтун эмийн үйлдвэр, Денкфармын эмч төлөөлөгч, МЭИК-ын Өмнөговь Эм хангамж ХХК-н шинэ эмийн мэдээлэл өгөх сургалтууд зохион байгуулагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )