Сүүлийн өдрүүдэд Засгийн газрын зарим гишүүн цахим орчинд амьдрагчидтай нийлэн, үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчдаа харааж эхлэв. Тодорхой дурдахад “Монцемент”, “Мак цемент” гэх хоёрхон үйлдвэр байгаагаа ад үзсэн давлагаа илтэд өрнөж байна.
Энэ нь өнгөн дээрээ цементийн үнээр эхэлсэн боловч цаана нь өөр асуудал байна. Цаад тал руу өнгийн харвал Хөгжлийн банкны асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн, хувь улстөрчид өрсөлдөгчдөө намнах зорилгоор банкны чанаргүй зээлдэгчдийн цуваанд замд тээглэж байгаа нэгнийхээ нэрийг дурдаад үзэж эхэлсэн. Ингэхдээ сэтгүүлч гэхээсээ илүүтэй цахим орчинд идэвхтэй ажиллаж амьдардаг хүмүүсийг ашиглав. Тэд ч нэр бүхий улстөрчдийг “намнах” захиалгатайгаа хавсран хувийн өс хонзонгоо авах замаар бүр ч гал авалцав бололтой.
Сүүлдээ цементийн үнэ дагаад тээврийн хөлс, материалын үнэд боомилуулж суугаа барилгачид орж ирэв. Хил гаалиас эхлээд үнэд дарлуулсан барилгачид яах учраа олохгүй захиалагчдаа дарамтлуулан суугаа. Зарим нь эхнээсээ шүүх, цагдаа дээр очоод байгаа нь хамгийн том бухимдал биз дээ. Цар тахал, материалын үнэ, хомсдолоос болоод барилгачид захиалагчдаа хугацаанд нь оруулж чадаагүй олон жишээ байгааг энд дурдах гээд яахав. Захиалагчид гэхээр тэдний гэр бүл байгаа. Энэ галыг өрдөж байгаа нь улстөрчдийн оролцоотой оролцоогүй цемент импортлогчид зүй ёсоор орж ирнэ гэхээр хүрээ улам л томорно. Үнэ хямд хятад цемент олон жил шахаад амьдарчихсан хүн маш олон бий. |
Ингээд үндсэндээ ганц нэгэн улстөрчдийн өрсөлдөгчдөө “намнах” ажиллагаа ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдээр дамжин, барилгачид, орон сууц захиалагчид, тэдний гэр бүл гээд маш өргөн хүрээг нэгэнт хамарчээ. Ийм л өчүүхэн хувийн эрх ашиг нь өнөөдөр нийгэм бүхэлдээ үндэсний үйлдвэрлэгчээ хараан зүхэх, ад шоо үзэх том асуудал болж хувирлаа. Захиалга өгсөн улстөрчийн зорилго биелээд бүр давж гарч байна.
Хөөрхий өрсөлдөгчөө “намнах” гэсэн улстөрч маань ийм үндэсний хэмжээний том асуудал болно гэж тооцоогүй байх. Тэгэхээр тэд одоо нүдээ анихаас өөр аргагүй. Хамгийн гол нь өндийж ядан буй үндэсний бүтээн байгуулагчид яах уу гэдэг. Тэдний нөмөр нөөлөгт ажиллаж амьдарч байгаа олон мянган хүн хэрхэх вэ гэдэг асуудал ч орж ирнэ.
Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77 хувь нь, нийт ажиллах хүчний 72 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8 хувь, экспортын 2.3 хувийг жижиг, дунд үйлдвэрийн салбарт үйлдвэрлэж байна. Энэхүү статистикаас харахад олон хүний хувь заяа энэ салбарын нуруун дээр байгаа.
Тэгэхээр бүтээн байгуулж, хийж чадаж байгаа хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчдээ ингэж хараан зүхэж, өвдөг сөхрүүлэхээр улсын төсвийг хэн бүрдүүлэх вэ. Улсын төсөв бүрдэхгүй тохиолдолд цалин, тэтгэвэр, халамж гээд бүгд тасарч таарна. Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёр дахь удаагаа хасах 5.3 хувь хүртэл агшсан гэсэн мэдээ бий. Ингэж агшаад байсан эдийн засаг бага ч гэсэн өсөлт үзүүлж, өөдрөг байдлаар улсын төсвөө баталсан. Манай улсад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа ганцхан зүйл байгаа нь цементийн үйлдвэрлэл. Үүнийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрдөг.
Гэтэл өөрсдөө хийж чадаж байгаа ганц зүйлээ зогсоох тухай ярьж, уриалж байгаа улстөрчид, сошиал орчны нөхдүүдийг яалтай. Нэг ёсондоо өөрсдөө хоолоо хийж иддэг байснаа болиод хажуу айлынхаа хоолны үлдэгдлээр амь зогооё гэж байгаатай ижил баймаар юм. Хятадаас цемент оруулж ирье хэмээн уриалж байгаа нөхдүүдэд өнөөдрийнх нь таваг хоол, тансаг хэрэглээний хэдэн төгрөг хэрэгтэй болохоос бус улс орны хөгжил, үндэсний үйлдвэрүүдэд ажиллаж байгаа олон мянган хүмүүсийн амь амьдрал огт хамаагүй гэдгийг сүүлийн өдрүүдэд хангалттай харлаа.
Нөгөө талд төрөөс энэ тал дээр авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээ үнэгүйдэхэд хүрээд байна гэхэд хилсдэхгүй.
Тухайлбал, төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого, түүн дундаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого салбарлан гарч буй. Үндэсний үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УИХ-аар баталсан олон хууль тогтоомж бий. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого баталсан. Өндөрт гарч, газар авахаар амжилт байхгүй ч засаж сайжруулан, шахаж шаардаад өөрийнхөөрөө мөлхөж байгаа салбар бол үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орчин яах аргагүй мөн.
Манай улс жилд 1.8 тонн цемент хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Тэгвэл үйлдвэрлэгчид маань бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал энэ хэрэгцээг бүрэн нөхөөд барахгүй жил тутам хоёр сая тонн хүртэлх хэмжээний цемент экспортлох боломжтой гэдгийг цементийн үнийн өсөлт бодитой эсэхэд шалгалт хийсэн Ажлын хэсгийнхэн хэлсэн. Харамсалтай нь уг шалгалтаар цементийн үйлдвэрлэлийн зардал буюу түлш 30, гөлтгөнө 15, сэлбэг хэрэгсэл, тээврийн хэрэгслийн үнэ 70, төмрийн хүдэр 15, ажиллах хүчний зардал 25 хувиар тус, тус өссөн гэсэн мэдээллийг өгсөн байна лээ. Нэг ёсондоо үнэ өсөхөөс өөр аргагүй болсон гэсэн үг.
Өнгөрсөн онд цар тахлаас үүдэн барилгын материал гэлтгүй бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хил, гааль, тээвэрлэлтийн хязгаарлалтаас үүдэн нэмэгдэж байсан ч ганцхан цементийн үнийг л тогтвортой барьсаар ирсэн гэдгийг харьяа яамнаас нь ч мэдэгдсэн байна билээ. Одоогийн байдлаар манай улсад цементийн үнэ 260-280 мянган төгрөг байгаа бол урд хөршөөс орж ирэх үнэ нь хил, гааль, тээвэрлэлт нэмэгдээд бараг гурав дахин их болно гэдгийг ч үйлдвэрлэгчид хэлж байна. Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй гаргадаг хэрнээ хэрэглээнийхээ 90 хувийг гаднаас авч байгаа нь үйлдвэржилтийн бодлого алдагдсаных хэмээх Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” дээрээ тодотгосон. Тэгвэл босгох гээд, хөгжүүлэх гээд зүтгэж байгаа үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхнээ энэ мэт гадуурхан доромжилж, гаднын орны хараат мэт байлгахыг уриалан хөөсрүүлэгч нарт гэсэн хариуцлага тооцох нь шударга байдалд нийцэх биз ээ.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Хөлсний бичээч минь тэр үйлдвэрлэгчид чинь ард түмний халаас сэгсрээд бна.Урд нь урдаас хямдхан материал авч болоод л байдаг байсан.
Монголд үхсэн баасных нь үйлдвэрлэгчид гэж бдаг юм . Бүгд дамын наймаачил ш тэээ
Erdenbileg .Battylaga.Elbegdorj tvvnii gar hul bolson mapyydiig vter tv rgen barivchilah heregtei.Mongol ylsiig huvichalal neren door eldev argaar .Mongoliin hvnsenii bvh vildvervvdiig gartaa avsan Battylag novoshniig barivchilah heregtei.
Ямар ч бсан үндэсний үйлдвэрээ хамгаалах хргтэй. Гадны тавиулууд бйгаа шүү
Bool sahal Erdenebileg tuunii ezen Erlegdorj natiig uter turgen barij horih heregtei. Buh hurungiig ni huraagaad huhend hii.
стратегийн орд газар үйлдвэрүүдээ төр өөртөө аваад хэрэггүй жижигүлйдвэрүүдээ түргэн хувьчлах хэрэгтэй дээ
Undeslelgui unee usguj tur zasgiig shahaand oruulaj bgag yu gej harahuu Zeel tulburuu tuluh bolohoor sursun bazaa hiigeed bgaag ni tailbarlana uu Shatahuun importlogchidod heden darluulaj bna chinagaas tsementee oruul oruul ursulduun bii bolgo