Ам.долларын гадагшлах урсгалыг бууруулахын тулд тансаг хэрэглээний импортыг танах санал гаргав

2022 оны 03 сарын 23

2021 онд Монгол Улс нийт экспортоор 8.5 тэрбум ам.доллар олсны 92 хувь нь зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг уул уурхайн түүхий эдийн орлого байна. Тэгвэл  энэ 2022 он гарснаас хойш  экспортын орлого хэвийн хэмжээнээсээ доогуур буюу нэг, хоёрдугаар сарын байдлаар 2021 онтой харьцуулахад  20 хувиар буурчээ.

Харин импорт өсөлттэй буюу нэг, хоёрдугаар сарын байдлаар 20-30 хувийн өсөлттэй гарчээ. Манай улсын нийт ипортын томоохон хувь буюу 32 хувийг хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна.

Монгол Улс 2021 онд 7.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсны 2-3 тэрбум ам.доллар нь хэрэглээний бараа байжээ. Үүн дотор 500-600 сая ам.доллар нь суудлын автомашин, тэрдундаа “Ланд Круйзер-300”, “Лексус-600” зэрэг  тансаг гэх ангиллын бараанууд импортод нэлээн их хувийг эзэлсэн. Импортын энэ хандлага 2022 онд ч өсөх төлөвтэй байгааг статистик харуулж буйг Монголбанкнаас тодотгосон. Түүнчлэн Монголбанкны зүгээс зайлшгүй биш, хэмнэж болохуйц хэрэглээний импортыг танах арга хэмжээ авахыг, тэрдундаа тансаг хэрэглээний импортыг багасгах тал дээр арга хэмжээ авъя гэдэг саналыг  УИХ, Засгийн газарт,  шийдвэр гаргах төрийн байгууллагуудад тавина гэдгээ мэдэгдээд байна.

Валютын нөөц оны эхнээс хойш буюу нэг улирлын хугацаанд тэрбум ам.доллароор буураад байгаа учраас импортоор дамжин гадагш урсах валютын хэмжээнд анхаарч, экспортоо нэмж байж валютын нөөцөө өсгөх тал дээр ажил хийе гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха(99.230.64.174) 2022 оны 03 сарын 24

Хуучин Машин оруулж ирдэгийг зогсоох хэрэгтэй,,,, үнэтэй машинд татвар нэмэх юм бол ашигаа өгнөө,,,

0  |  0
Иргэн(124.158.68.110) 2022 оны 03 сарын 23

Зам ашигласны татварыг машины жингээр тооцдог Япон татвар их зев юм тэр татвар УБ хотод байх ёстой тэгвэл том машин цеерне

0  |  0
Иргэн(124.158.68.110) 2022 оны 03 сарын 23

Зам ашигласны татварыг машины жингээр тооцдог Япон татвар их зев юм тэр татвар УБ хотод байх ёстой тэгвэл том машин цеерне

0  |  0
Тргэн(202.9.46.66) 2022 оны 03 сарын 23

ГАДНЫ БРЕНД ШҮТСЭН ҮХЭР МОНГОЛЧУУД, БАЛАРЛАА ЯАНА АА

0  |  0
Top