94 дэх удаагийн Оскарийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг дуучин Бейонсэ 10 настай охин Блю Айвигийн хамтаар нээлээ.
Дуучин бүсгүй анх удаагаа "Be Alive" дуугаараа Оскарт нэр дэвшээд байгаа бөгөөд түүний охин бүжигчдийн дунд байсан нь олны анхаарлыг ихээр татаад байна.
Үзэсгэлэнт Бейонсэ нийтдээ зургаан удаа Оскарын тайзнаа үзүүлбэр үзүүлж байсан. Хамгийн анх 2005 онд гурван дуугаа үзэгчдэд толилуулж байсан бөгөөд энэ жилийн хувьд түүний хувьд тун онцлог жил юм.
Учир нь карьерийнхаа туршид анх удаагаа ийнхүү нэр дэвшээд байгаа бөгөөд түүнийг шагналын эзэн болно гэх хүлээлт өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )