ОСКАР | Жэйсон Момоагийн Украиныг илтгэсэн хувцаслалт

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Жүжигчин Жэйсон Момоа 94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд Украиныг илтгэсэн хувцаслалттай хүрэлцэн иржээ. 

Хар хөх өнгийн хослолоор гангарсан тэрээр энгэрийн халаасандаа тус улсын төрийн далбааг илтгэсэн шар болон цэнхэр өнгийн алчуур хийсэн байсан нь Украиныг дэмжиж буйгаа илэрхийлж буй хэлбэр хэмээн онцолсон байна. 

Энэ жилийн шагнал гардуулах ёслолд ганцаар хүрэлцэн ирсэн Момоа сэтгүүлчдэд хандан "Украиныг алдаршуулъя" хэмээсэн нь твиттер хэрэглэгчдийн талархлыг хүлээж, трэнд болоод байгаа аж. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батсайхан(202.126.88.62) 2022 оны 03 сарын 30

shaalda shal oooor bxd

0  |  1
Top