Оскар-2022 ёслолын талаар сонирхолтой баримтууд

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох Оскарын шагнал гардуулах ёслол одоо АНУ-ын Лос-Анжелес хотын Dolby Theatre-т болж байна. Цар тахлын дараа тус ёслол “төрсөн гэртээ”, хуучин хэлбэрээрээ үзэгчдэд хүрч байгаа нь энэ. Ингээд энэ жилийн буюу 94 дэх удаагийн ёслолын талаарх сонирхолтой баримтуудыг танилцуулья.

-Ёслолын цагийг 3 цаг хэмээн хатуу тогтоосон тул зарим шагналыг ёслолын үеэр гардуулахгүй. 

-Шоуг гурван эмэгтэй хошин шогийн жүжигчин хөтөлнө. Шумер, Ванда Сайкс, Режина Холл.

—Меган Маркл, ханхүү Харри нар шагнал гардуулах яриа гарсан ч батлагдаагүй байна. Тэднээс гадна Леди Гага, Кевин Костнер, Энтони Хопкинс, Ума Турман, Джон Траволта, Билл Мюррей, Рами Малек, Крис Рок, Женнифер Гарнер, Мила Кунис, Зои Кравиц, Жейми Ли Кертис, Шон Комбс, Вуди Харрельсон, Лили Жеймс, Люпита Нионго, Шон Мендес, Эллиот Пейж, Жейсон Момоа, эгч дүү Серена Винус Уильямс, Жейкоб Элорди, Жейк Жилленхол нар байгаа.

-Дуу хөгжимгүй баяр гэж үгүй. Бейонсе, Билли Айлиш, Себастьян Ятра, Риба Макинтайр нар мэндчилгээ хүргэнэ.

-Энэ жилийн нэр дэвшигчид дунд хар-цагаан кино их байгаа. "Белфаст", "Камон Камон", "Макбетийн эмгэнэл".

—Хамгийн урт кино нь Японы Рюсүке Хамагүчигийн “Миний машинд суугаач” кино бөгөөд 179 минут үргэлжилнэ.

—Жуди Денч хэрэв Эмэгтэй тулсах дүрийн шагнал хүртвэл энэ шагналыг авсан хамгийн ахмад жүжигчин болох юм. Тэр энэ жил 87 настай, “Белфаст" киноны дүрээрээ нэр дэвшсэн. Одоогийн байдлаар 84 настай Энтони Хопкинс энэ рекордыг эзэмшиж байна.

—Хэрэв “Вестсайдын түүх” кино Шилдэг киногоор шалгарвал 2003 оноос хойш анх шилдгээр шалгарсан мюзикл болох юм.

—Нэр дэвшигчид дунд нэгэн гэрбүлийнхэн цөөнгүй байгаа. Шилдэг жүжигчин төрөлд Хавьер Бардем, түүний эхнэр Пенелопа Крус байгаа бол Туслах дүрийн шагналд  Кирстен Данст, Жесси Племонс нар өрсөлдөж байна. Сирано киноны найруулагч Жо Райт, киноныхоо гол дүр Хейли Беннеттэй гэрбүл бол гол эрэгтэй дүр  Питер Динклейж киноны төслийн найруулагч Эрика Шмидтэй эхнэр нөхөр.

—Түүхэнд анх удаа нэг кино Шилдэг хүүхэлдэйн кино, Шилдэг баримтат кино, Шилдэг гадаад кинонд нэр дэвшсэн. Энэ нь Афганистаны цагаач, ижил хүйстний тухай өгүүлсэн Данийн “Зугталт” кино юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top