ОСКАР | "Манхан" кино 10 төрөлд нэр дэвшиж, ЗУРГААН ШАГНАЛ хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Орон нутгийн цагаар ням гарагт зохион байгуулагдсан тус наадамд "Dune" уран сайхны кино 10 төрөлд нэр дэвшснээс зургаад нь ялалт байгууллаа. 

"Шилдэг хөгжим", "Шилдэг зураг авалт", "Шилдэг визуал эффект",  "Шилдэг эх зохиол", "Шилдэг эвлүүлэг", "Шилдэг тайз засал" зэрэг номинацад ялалт байгуулсан тус кино нь үзэгчдийн зүгээс өндөр хүлээлттэй байсан уран бүтээлүүдийн нэг. 

Зохиолын хувьд баялаг учир кино болох боломжгүй гэгдэж байсан ч уншигчдын олон жилийн мөрөөдлийг биелүүлж чадсан Дэни Вильнюв найруулагч блокбастер болон артхаус чиглэлийн бүтээлийг амжилттай туурвиж чадсан юм.

Киноны хоёрдугаар ангийн зураг авалт ирэх зун хийгдэх төлөвтэй байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top