-Монголчуудын цагийн ажлын хөлс өндөр хөгжилтэй орнуудаас 3.5 дахин бага ч тэдэнтэй дүйцэхүйц өндөр хэрэглээтэй байна-
Үнийн өсөлт хоолой боомилох мэт хүнд тусаж буйг хэлэх иргэд өдрөөс өдөрт олширсоор. Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Тус мөнгөнөөс татвар, шимтгэлээ суутгуулбал гар дээрээ 349.753 төгрөг авна. Үүнийг сард хоёр удаа хувааж авна гэвэл халаасанд мөнгө үлдэхгүй. Мөн дээрх мөнгөөр 14 хоногийн хүнсээ цуглуулна гэдэг бэрх болжээ.
Үндэсний статистикийн хорооноос монгол хүний дундаж цалинг 1.6 сая төгрөг хэмээсэн байдаг. Гэвч бодит байдал дээр ийм хэмжээний нэрлэсэн цалин авдаг хүн цөөн. Өөрөөр хэлбэл, энэ улсад цалин авч буй иргэдийн олонх нь 700 мянга хүртэлх төгрөгийн цалинтай байна.
Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй 1.1 сая төгрөгийн нэрлэсэн цалинтай иргэн байрны түрээс, урсгал зардлын мөнгөө төлөөд 14 хоногтоо 100-130 мянган төгрөгтэй үлдэнэ. Үлдсэн мөнгөө аваад хүнсний дэлгүүр ороод хоёр килограмм төмс, гурван килограмм хонины цул мах, зүсмэл хар талх, дөрвөн ширхэгтэй ариун цэврийн цаас, нэг килограмм цагаан будаа, хоёр ширхэг зайрмаг авахад 80 мянган төгрөг болж байна. Ингээд дахиад нэг килограмм алим, нэг литр тараг авах юм бол 100 мянган төгрөг болно. Дээрх хүнсийг хоёр ам бүлтэй айл 7-10 хоног хэрэглэнэ.
Авсан цалингаараа ердөө долоо хоногийн хүнсний хэрэгцээгээ цуглуулж буй нь энэ юм. Угтаа бол хүн цалингаараа амь зогоох бус амьдралынхаа хэрэгцээг хангаж хүрэхүйц байх ёстой. Монгол Улсад 2022 оны гуравдугаар сарын сүүлээр нөхцөл байдал ийм л байна. Тиймээс бид гаднын оронд ажиллаж, сурч буй зарим иргэнээс тухайн улсад нь 100 мянган төгрөгөөр хэр зэрэг хүнс цуглуулж буйг товч тодрууллаа. Ингэхдээ бид тухайн улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон дундаж цалинг мөн асуусан юм.
АНУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ МОНГОЛООС 2.5 САЯАР ИЛҮҮ БАЙНА
О.Уранзаяа, АНУ
Энд 100 мянган төгрөг 34 ам.доллартай тэнцэнэ. Би саяхан долоо хоногийн хүнсээ цуглуулсан. Зургаан хувийн татвар ороод долоо хоногийн хүнсээ 30.50 ам.доллароор авсан. Муж бүрд сарын дундаж орлого нь өөр өөр байдаг. Америкийн бага орлоготой давхаргын иргэд жилд дунджаар 12.500 ам.доллар олдог. Өөрөөр хэлбэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг иргэд сард монгол мөнгөөр ойролцоогоор гурван сая төгрөг авдаг гэсэн үг.
Б.Билэгт, Австри улс
Эндхийнхээр 100 мянган төгрөг 30 евро болдог. Энэ мөнгөөр долоо хоногийн хэрэгцээт хүнсээ хангалттай авч чаддаг. Мөн оюутнууд Австрид цагийн ажил хийгээд сард дунджаар 1500-2000 еврогийн цалин авч байгаа.
Б.Гүнбилэг, Герман улс
30 орчим еврогоор хамгийн багадаа хоёр тор дүүрэн хүнс авдаг. Монголоор 100 мянган төгрөг эндхийн 30 орчим евротой тэнцэнэ. Герман улс ерөнхийдөө чанартай, хямд хүнстэй гэдгээрээ дэлхийд алдартай. Сүүлд эх орондоо байгаа хүмүүсээс сураг сонсохнээ Монголын хүнс Германаас илүү үнэтэй байна билээ. Германд дундаж цалин монгол мөнгөөр долоон сая гаруй төгрөг.
ЯПОНД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ СҮҮЛИЙН 10-20 ЖИЛД ӨСӨӨГҮЙ
О.Пагма, Япон
Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орнуудын тоонд орох Японд 14 хоногийн хүнсээ 4814 иенээр авлаа. Үүнийг өнөөдрийн Хаан банкны ханшаар бодож үзвэл 116.450 төгрөг болно. Үүнд нэг литр сүү, хуудсан бяслаг, жимсний чанамал, талх, хиам, тараг, байхуу цай болон нарийн ногоо зэрэг 15 нэр төрлийн хүнс багтсан. Хамгийн гол нь ихэнх бүтээгдэхүүнүүд нь бүтэн нэг жил бус сүүлийн 10-20 жил нэг ханшаа хадгалж байгаа юм. Монголдоо очоод ийм төрлийн хүнс идэж чадах эсэх нь эргэлзээтэй санагдаж байгаа. Токиод оюутнуудын цагийн ажлийн хөлс 1000-1200 иен байдаг. Энэ нь монгол мөнгөөр 25000-27000 төгрөг болно. Оюутнууд долоо хоногт 28 цаг ажиллах эрхтэй байдаг. Ингээд бодохоор сард 2,8-3,3 сая oрчим төгрөг авна гэсэн үг.
Б.Энхзул, ОХУ
Оросод мах нэлээд үнэтэй. Махаа багасгавал бараг 14 хоногийн хүнсээ ч 100 мянган төгрөгөөр бэлтгэх боломжтой. Миний хувьд монгол мөнгөөр 100 мянган төгрөгт 14 хоногийн хүнсээ хангалттай авдаг. Заримдаа тэрнээс удаан хэрэглэх нь бий. Сарын дундаж цалин нь 56-78 мянган рубль байдаг.
Б.Ням-Отгон, Лаос улс
Тус улсын мөнгөний нэгж нь кип. Монгол мөнгөөр 100 мянган төгрөг 395.348 киптэй тэнцдэг. Энэ хэмжээний мөнгөөр нэг хүний сарын хүнс буюу 4-5 тор идэх зүйлс авч хүрдэг байсан. Харин саяхнаас бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тул 400 мянга гаруй кипээр сарын хүнсээ цуглуулах болсон. Лаост хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ маш муу байдаг. Сард авах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1.2 кип болдог. Мөн би оюутан тул сар бүр амьжиргааны тэтгэмж авдаг. Амьжиргааны тэтгэмж гэж сард 950 мянган кип өгдөг. Лаос халуун орон учир мах их үнэтэй байдаг. Жишээлбэл, нэг килограмм тахианы мах 30 мянган кип болдог. Үхрийн мах үнэтэй тул килограмм нь 190 мянган кип ч хүрнэ. Энд баян ядуугын ялгаа маш их ч хүнсний ногоо, жимсээ бүгдийг нь дотооддоо тариалж иддэг учир ядуус нь арай тураалд ортлоо өлсгөлөнд нэрвэгддэггүй. Мөн саяхан гэхэд сарын дотор нэг килограмм байцай 2-12 мянган кип болтлоо огцом өссөн. Гэсэн ч буцаад үнэ нь огцом буурсан байх жишээтэй. Энэ улсад яг тэдэн төгрөгөөр хүнс авна гэсэн багцаа гаргах ерөнхийдөө хүндрэлтэй байгаа.
Б.Халиунаа, БНСУ
Өмнөд Солонгост цагийн ажлын хөлсний доод хэмжээ 11 мянган вон болсон. Монгол мөнгөөр тооцвол нэг цагийн хөлс 21,600 төгрөг болно гэсэн үг. Мөн монгол мөнгөөр 100 мянган төгрөг одоогийн ханшаар 42 мянган вонтой тэнцэж байна. Энэ мөнгөөр хоёр тор дүүрэн хүнс хангалттай авч чадна. Мөн авсан хүнсээ хоёулаа хэрэглэх тул хоёр долоо хоногт идэж хүрдэг.
О.Тэлмүүн, Унгар улс
Унгарт үхрийн мах их үнэтэй байдаг. Тиймээс хүнсээ цуглуулахдаа үхрийн мах худалдаж авсан тохиолдолд хангалттай хүнс авч чадахгүй. Энд 100 мянган төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөөр ойролцоогоор долоо хоногийн хүнсээ цуглуулах боломжтой. Гэвч энд бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Намайг тус улсад ирэх үед өндөг 22 форинт байсан боловч одоогоор 30 гаруй форинт болж үнэ нь өссөн. Удахгүй 40 форинт болох нь цаг хугацааны асуудал болоод байна. Хүнсээ цуглуулахдаа чихэр, жимс, амттан авахгүйгээр долоо хоногт яг хоолны орцод орох хүнс авдаг. Унгарт сарын дундаж цалин 1300 евро байдаг.
Дээрх жишээнүүд дээр тодорхой хэмжээний ялгаа харагдаж байна.Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг, өндөр цалинтай оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байх нь тодорхой. Гэхдээ БНСУ-д долоо хоног цагийн ажил хийвэл нийт 440 мянган вон буюу нэг сая гаруй төгрөг гар дээрээ авна. Харин үүний 10 хувийг долоо хоногт идэх хүнсээ авахад зарцуулдаг байна. Харин эсрэгээрээ эдийн засгийн чадавх сул, авлигын индексээрээ дээгүүрт жагсдаг оронд өргөн хэрэглээний барааны үнэ байнгын савлагаанд орж баян хоосны ялгаа хэт дэлгэрдэг гэдгийг харж болно. Дэлхийн ихэнх оронд цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж өргөн хэрэглээний барааны үнэ өсөж буй. Гэвч тухайн улсад ажиллаж хөдөлмөрлөөд олсон нэг цагийн хөлс Монгол Улсад авах цалингаас дунджаар 3.5 дахин өндөр байна.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Өндөр хэрэглээтэй биш, цалин нь юмны үнийн өсөлттэй дүйцэхгүй бага байгаа. Хүнсний энгийн хэрэглээгээ дийлэхээргүй болж байна
Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
Монголд хүмүүс хангалттай сайхан амьдардаг шүү гадаадад бгаа малнуудаа
Энэ вутай холбоотойг хэлж өгье. Тархины тураалтай, сэтгэхүйн ядууралтай, мөнгөнд боолчлогддог хүмүүсийг үхэр монголчууд сонгож эрх мэдэлд хүргэдэг. Өөрөөр хэлбэл ядуу, боолчууд улс орныг удирддаг гэсэн үг. Ойлгосон уу бацаанууд аа.
Mongold baraa buteegdhuunuud ni England-aas iluu unetei . Delhii deerhi hamgiin unetei ulsiig nerle gevel Mongol barag 1-t orno. Harin hamgiin baga tsalingaaraa bas 1-t orno. Iim l uls bolj dee saihan ekh oron mini……
Ер нь мэдээлэл бодитой байх нь чухал. Монголд цалин бага , хүнсний бүтээгдэхүүн үнэтэй гэдэгтэй маргалдах хүн байхгүй л байх. Юу үнэн бэ, тэр үнэн. Харин харьцуулалтын хувьд бодитой биш санагдлаа. Бусад улсыг нь мэдэхгүй юм аа, харин Америкт 30 доллароор 7 хоногийн хүнс авна гэдэг юу л бол? Ер нь харцуулах гэж байгаа бол тодорхой багц бүтээгдэхүүнийг улс болгонд хэдээр худалдаж авах талын л яриа болох ёстой байх л даа. Асуудал хөндсөн боломжийн материал байна. Оролцсон хүмүүстэйгээ сайн тохиролцоод дахин нэг багц (ижил нэр төрлийн) бүтээгэрүүнээр харьцуулж үзвэл сонин, бодитой мэдээлэл болн
400-500 Avdag ni zahiin ger horoollior tiim bishuu
Megkuee mingold ocohoor unete mashin unaj uneteu gar utas barij bulgan shuba omsson bdg ahtee. Japan ulsaas ub t angiin uulzaltad ochihod.
ingejyaduu blgaj chadna gedeg bas ih uhaan shuu
Үнэндээ Монголд цалингаараа голоо арай гэж зогоож турж үхэхгүй шиг л явж байна нийт хүн амын 70-80% нь.