БНСУ хөдөлмөрийн гэрээт ажилчдын визийн хугацааг сунгахаар болсон шийдвэрийн талаар тус улс дахь Монголын ЭСЯ-ны Консулын хэлтэсээс мэдээллээ.
БНСУ-ын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд тус улсад хөдөлмөр эрхлэх визийн хугацаа нь дуусаж буй Е-9, Н-2 ангиллын визтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэрийн дагуу гурван жил болон дөрвөн жил арван сарын хугацаа нь дуусаж байгаа E-9, H-2 ангиллын визтэй гадаад иргэдийн визийг нэмэлт бүртгэлгүйгээр, зөвхөн ажил олгогчийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд үндэслэн шууд сунгагдана.
Харин өмнө нь визийн хугацаа дуусаж, нэг жилээр сунгуулсан гадаад иргэдийн виз 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас зургаадугаар сарын 30-ны өдрийн хооронд дуусаж байгаа тохиолдолд зөвхөн 50 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )