АНУ-ын мэдрэлийн физиологичид хүүхдэд аутизм үүсэж буйн анхны шинж тэмдгийг жирэмсний 25 дахь долоо хоногт ургийн тархины соронзон резонанст томограф буюу MRI зургаар тодорхойлж болохыг тогтоожээ.
Америкийн анатоми судлалын холбооноос мэдээлснээр, ургийн тархины insula арал хэсгийн хэмжээ ердийнхөөс том байх нь аутизм үүсэж буй нь хамгийн гол шинж тэмдэг гэж Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Алпен Ортуг мэдэгджээ.
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 1.7 хувьд аутизм илэрдэг байна. Ортуг тэргүүтэй эрдэмтэд Харвардын их сургуулийн эмнэлэгт үзлэгт орсон 39 жирэмсэн эмэгтэйн ургийн MRI зургийг судалжээ. Хожим нь төрсөн хүүхдүүдийн есд нь аутизм онош тавьсан байна. Эрдэмтэд тархины хэд хэдэн хэсгийн хэмжээ томрох нь аутизм үүссэний шинж тэмдэг болохыг тогтоожээ. Тархины бүтцийн энэ онцлогийг жирэмсний 25 дахь долоо хоногт илрүүлэх боломжтой гэнэ. Ингэснээр тархины хөгжлийг гажгийг засах хугацаа олгож байна гэж эрдэмтэд онцолжээ.
Цаашдын судалгаагаар тархины бүтцийн гажиг аутизм үүсэхэд хэрхэн нөлөөлдөг, үүнээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга боловсруулах боломж олдоно гэж эрдэмтэд найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )