Насанд хүрсэн хойноо аутизмтай эсэхээ мэдэх энгийн аргыг олжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Их Британийн эмч нарын хэрэглэдэг AQ-10 тусгай тестийн тусламжтай насанд хүрсэн хойно аутизмтай эсэхээ мэдэх боломжтой гэнэ.

Насанд хүрсэн ихэнх хүмүүс өөрт буй аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдгийг анзаардаггүй байна. Учир нь аутизмын шинж тэмдэг хүнд янз янзаар илэрдэг аж.

AQ-10 тест нь арван асуултаас бүрддэг байна. Тестээр тухайн хүн тодорхой даалгаварт хэрхэн төвлөрч чадаж байгаа, эргэн тойронд буй хүмүүсийн сэтгэл хөдлөл, эрмэлзлийг хэрхэн ойлгож байгааг тогтоодог.

Мөн тестээр аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдэг болох чимээ, үнэр зэрэг бусад өдөөгчдөд хэр мэдрэг байгааг үнэлдэг байна. Эдгээр өдөөгчдөд хэт мэдрэг байх нь аутизмын шинж тэмдэг аж.

Тестийн үр дүнгээр зургаагаас дээш оноо авбал аутизмын хүрээний эмгэгтэй болохыг тодорхойлдог.

Гэхдээ өөрийгөө оношлох энэхүү арга нь 100 хувь баталгаатай биш гэдгийг эмч нар анхааруулсан байна. Баталгаатай оношийг зөвхөн эмч нар л тавина гэж тэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.90.187) 2024 оны 12 сарын 04

ЁОХ ДАНДАА ӨВЧИН ДАНДАА ӨВЧИН. ТЭГЭЭД ЭМЧЛЭЭЧДЭЭ. АУТИҮМТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨГӨХ ЁСТОЙ ДЭМИЙ ЮМ БАЙДАГ ШҮҮ ЭРҮҮЛ ХҮҮХДҮҮД ДУУРАЙГААД ХАШГИРААД ХАЧИН СОНИН ХӨДӨЛГӨӨН ХИЙГЭЭЛ ЁСТОЙ БАЛАЙ ЮМ БАЙНАЛЭЭ. ХЭЗЭЭ Ч АУТИҮМТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭНГИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ НЭГ ЦЭЦЭРЛЭГТ БҮҮ ӨГ

0  |  3
Top