Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 5-ны өдөр УИХ-д өргөн барьсан.
Үүний дараа буюу дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн үнийн өсөлт болон нийгэм, эдийн засагт тулгамдсан бусад асуудлуудыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Төв талбайд эхэлсэн билээ. Жагсаалд оролцогчдын зүгээс тавьж буй үнийн өсөлтийг буулгах тухай шаардлагатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, УИХ-д өргөн барьсан дээрх хуулийн төслийг энэ сарын 15-ны дотор багтаан хуульчлан батлуулна гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг харахад ч гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах тухай хуулийн төсөл энэ долоо хоногт батлагдахаар байгаа юм.
Үнийн өсөлтийг зохицуулахтай холбоотой эдийн засагчдын байр суурийг харахад, үр дүнд нь эргэлзсэн хандлага давамгайлж буй.
Тухайлбал, эдийн засагч Б.Алтанцэцэг мөнгөний бодлогоос гадна төсөв сангийнбодлогоо зэрэг хатууруулж байж инфляцыг бууруулах нь бодит үр дүн харуулна гэсэн агуулга бүхий байр суурийг илэрхийлээд байна.
Эрх баригч МАН-ын бүлэг төсөвт тодотгол хийхийг дэмжсэнээ өчигдөр албан ёсоор мэдээлсэн. Энэ удаагийн тодотгол цаг үеийн шаардлагын дагуу хийгдэж байгаа ч үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дамжин зардлыг тэлэх, нэмэгдүүлэх шийдвэрийг эрх баригчид мөн гаргах гэж байна.
Бүр тодруулбал, мөнгөний бодлогоо хатууруулсан Төв банк болон сангийн бодлогоо хатууруулна гэж буй Засгийн газар хоёр нэгдэж нийлээд Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр өнөөх бодлогын шийдвэрүүдээ хүчгүйдүүлээд, эдийн засагт үүссэн асуудал илүү урт хугацаанд хадгалагдах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгох вий гэсэн өнцөг эндээс гарч ирж буй юм.
Дашрамд үнийн өсөлттэй холбоотойгоор эдийн засагч Б.Түмэнцэнгэлийн илэрхийлсэн байр суурийг эшлэн хүргэе. Тэрбээр “...Инфляц бол худалдан авах чадвар, амьжиргааны түвшинд шууд нѳлѳѳлдѳг гэдэг утгаараа магадгүй ард түмний амьдралд хамгийн нѳлѳѳтэй макро эдийн засгийн үзүүлэлт. Тийм ч учраас үнэ ѳсѳх үзэгдэл нь нийгмийн бухимдалд хүргэсээр ирсэн нь хүн тѳрѳлхтний бүх цаг үеийн түүхээс харагдана. Гэхдээ бухимдал заавал сайн шийдэлд хүргээгүй тохиолдлууд улс орнуудын түүхэнд олон. Нийгмийн бухимдал элдэв популист, яарсан түр зуурын шийдэл рүү хѳтлѳѳд асуудлыг улам дордуулсан тохиолдол ч цѳѳнгүй (Венесуель, Зимбабве гм). Иймд үнийн ѳсѳлт хэдийгээр бухимдахаас аргагүй зүйл мѳн боловч, шийдэл дээр нухацтай хандах нь чухал юм.
Эдийн засгийн ухаанд онолын загваруудаас гадна, олон улс орны түүхэн жишээ, бодит кэйсээс судалсан, ойлгосон зүйл маш их бий ч үнэ гэдэг зүйл зах зээл дээр хэрхэн тогтож, яаж ѳѳрчлѳгддѳг талаар бүрэн тайлагдаагүй зүйлс ч цѳѳнгүй. Ковид-19, түүний дараах инфляцын динамик ѳѳрчлѳлт нь эрдэмтэн судлаачид болоод судалгааны байгууллагуудын тѳсѳѳлснѳѳс ѳѳр байгаа нь үүний нэг нотолгоо болж буй. Яарсан шийдэл биш, нухацтай хандах ёстой гэдгийн шалтгаан нь энэ. Ардчилсан нийгмийн давуу тал нь дуу хоолойгоо илэрхийлэх эрх боловч, сул тал нь ард түмэнд таалагдах гэсэн популизм байдаг учраас ийм үед мэргэжлийнхний дуу хоолойг сонсох нь хамгийн зѳв гарц гаргалгаанд хүргэх болов уу” гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу сайхан хүмүүс минь\nТөсөлдөө санхүүжилт хэрэгтэй бол,\nДэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу:\n\nayudafinancesa@gmail.com
Сайн байна уу сайхан хүмүүс минь\nТөсөлдөө санхүүжилт хэрэгтэй бол,\nДэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу:\n\nayudafinancesa@gmail.com