"Хөндий дэх аллага" хэмээн нэрлэгдээд байгаа гэмт хэргийн сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байгаа И Ин Э болон Жо Хён Сү нарыг Бусан хотод явж байна гэх мэдээллийг нэгэн иргэн цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Тэднийг саатуулахаар цагдаа нар уг газарт хоёр минутын дотор очсон бөгөөд харамсалтай нь эдгээр хүмүүс дээрх хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд биш байжээ.
Энэ үед нэгэн санаанд оромгүй зүйл болсон бөгөөд цагдаад саатуулагдсан хүмүүс өөр төрлийн гэмт хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Саатуулагдсан эрэгтэй цахим гүйлгээний тухай хуулийг зөрчин эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд уг этгээдийг цагдаа нар баривчлан дараагийн шатны арга хэмжээг авсан аж.
И Ин Э-г даатгалын мөнгө авах сэдэлтэйгээр нөхрөө хөнөөсөн хэрэгт эрэн сурвалжилж байгаа бол Жо Хён Сү түүнтэй хамтран уг хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
"Хөндий дэх аллага" хэргийн тухай дэлгэрэнгүй: