Орос, АНУ-ын хүйтэн харилцаа зууны турш үргэлжилж байна

2022 оны 04 сарын 20

Хүйтэн дайн гэсэн нэр томъёог 1947 оны дөрөвдүгээр сард анх удаа АНУ, ЗХУ-ын геополитикт үүссэн ан цавыг тодорхойлоход ашигласан. Германы эсрэг тулалдаанд Вашингтон, Москва хоёр дийлдэшгүй холбоотон болж байсан ч  1945 онд Дэлхийн II дайн дуусахад үзэл суртлын дайсагнасан байдлаа нууж чадаагүй. Дараа нь дэлхийг хагас зуун жил “хүйтрүүлсэн”.

Одоогоос 75 жилийн өмнө Америкийн санхүүч, төрийн зүтгэлтэн Бертран Барух энэхүү удаан үргэлжилсэн сөргөлдөөнийг тайлбарлахын тулд "Хүйтэн дайн" гэсэн нэр томъёог гаргаж байжээ.

Энэ нь 1945 онд Дэлхийн II дайны сүүлчийн өдрүүдэд Вашингтон Японы Хирошима, Нагасаки хот руу атомын бөмбөг хаясан нь Москваг төдийгүй дэлхий дахиныг гайхшруулсан энэ аймшигт үйлдэл нь Иосиф Сталиныг Зөвлөлтийн цөмийн хөтөлбөрийг эрчимжүүлэхэд хүргэсэн. 1949 оны наймдугаар  сарын 29-нд Москва анхны цөмийн зэвсгээ туршиж, улмаар АНУ-тай стратегийн хувьд  тэнцвэрт байдалд хүрсэн.

Дэлхий даяар олон сая хүний  хувьд энэ бол жинхэнэ Хүйтэн дайны эхлэл байсан бөгөөд цөмийн зэвсэгтэй хоёр лагерь өөрсдийн дуртай үзэл санааныхаа төлөө үзэл суртлын тулалдаанд түгжигдсэн.  ЗХУ задран унасны дараа ОХУ командлалын эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих томоохон сорилттой тулгарсан. Энэ үед оросууд болон америкчууд эдийн засгийг шинэчлэхэд туслахаар барууны зөвлөхүүд хүрэлцэн ирэхэд өмнөх дайсагналаа (Билл Клинтон, Борис Ельцин нарын үед) хойш тавьж байв.

Эдгээр хүчин чармайлтын үр дүн тэр цагаас хойш ахиагүй. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараагаар орчин үеийн АНУ-Оросын харилцааны чухал мөч тохиосон. Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай утсаар ярьж, Орост ямар ч болзолгүй дэмжлэг үзүүлсэн дэлхийн анхны удирдагч болж байв. Хэдхэн сарын дараа 2001 оны арванхоёрдугаар сарын 13-нд Буш АНУ баллистик пуужингийн эсрэг (ABM) гэрээнээс гарахаа албан ёсоор мэдэгдэв. 1972 онд Москва, Вашингтон хоёр гарын үсэг зурсан ABM-ийн гэрээ нь цөмийн гүрнүүдийн хооронд стратегийн тэгш байдал, хамгийн чухал нь энхтайвныг хадгалсан.

Өнгөрсөн жил ОХУ-ын тэтгэвэрт гарсан хурандаа Михаил Ходаренок RT сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  Орос болон Европын аюулгүй байдалд ямар ач холбогдолтой талаар ярьсан.  Ходаренок "Польшид Аегис Ашоре цогцолборын бүтээн байгуулалт Оросыг түгшээж байна" гэж бичжээ. Тэрбээр “Вашингтоныг ABM-ийн гэрээнээс гарсны дараа Москва тэр даруй АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг давахаар техник бүтээхээр ажиллаж эхэлсэн.  Эдгээр хүчин чармайлт нь АНУ-ын төсөөлж байгаагүй үр дүнд хүргэсэн” гэжээ.

2018 онд Путин "Үндэстний төлөв байдлын тухай" илтгэлдээ пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд нь тэдний эсрэг ашиггүй, туйлын утгагүй хэмээгээд дуунаас хурдан пуужин бүтээснээ зарласан.

2007 онд Путин Мюнхений Аюулгүй байдлын бага хурал дээр үг хэлэхдээ, Оросын хувьд НАТО-г өргөжүүлэх нь харилцан итгэлцлийн түвшинг бууруулж буй ноцтой өдөөн хатгалга" гэж онцолсон. Оросыг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх нотлогдоогүй буруутгалаас эхлээд "Исламын улс"-ын эсрэг явуулж буй Сирийн иргэний дайнд Москва хөндлөнгөөс оролцохоор болсон нь  Вашингтоны дургүйцлийг төрүүлж, АНУ, ОХУ-ын хоорондын хурцадмал байдал Хүйтэн дайны үе рүү буцсан.  Одоо Украин дахь дайсагнал нь Хүйтэн дайны байдлыг улам дордуулж байгаа бөгөөд байдал улам ч дордохоор байгаа юм.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.66.47) 2022 оны 04 сарын 20

хүйтэн дайн хэзээч зөөлөрч дулаарч байгаагүй.бүгд дүр эсгэсэн тоглоом байсан АНУ,ЗХУ гэж хоёр том гүрэн үзэл бодлын зөрүүтэй учир хүйтэн дайн үүссэн гэж ойлгож: болохгүй.Одоо хоёул капиталист болоод юу өөрчлөгдөв улам хурцдаад байгаа биздээ.Дэлхийд 2 нар байж болохгүй гэдэг шиг эрх мэдэл нөлөөллийн төлөөх тэмцэл.Энэ урт хугацаанд үргэлжилнэ.Эвлэрэхгүй

0  |  0
Чимэд(124.158.66.47) 2022 оны 04 сарын 20

хүйтэн дайн хэзээч зөөлөрч дулаарч байгаагүй.бүгд дүр эсгэсэн тоглоом байсан АНУ,ЗХУ гэж хоёр том гүрэн үзэл бодлын зөрүүтэй учир хүйтэн дайн үүссэн гэж ойлгож: болохгүй.Одоо хоёул капиталист болоод юу өөрчлөгдөв улам хурцдаад байгаа биздээ.Дэлхийд 2 нар байж болохгүй гэдэг шиг эрх мэдэл нөлөөллийн төлөөх тэмцэл.Энэ урт хугацаанд үргэлжилнэ.Эвлэрэхгүй

0  |  0
Top