СҮХБААТАР: Түймрийг цурманд орууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Сүхбаатар аймгийн Дарьганга сум , Шилийн богд орчмоос 4-р сарын 18-нд гарсан хээрийн түймрийг өчигдөр орой цурманд оруулж, галын тархалтыг зогсоосон байна. Гэхдээ шатсан талбайн дотор талд аргал, хомоол шатаж буй учраас хүчтэй салхины улмаас түймэр дахин дэгдэхээс сэргийлж, бүрэн унтраахаар ОБГ-ын алба хаагчид ажиллаж байгаа ажээ.

Түймэр унтраах үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан алба хаагчид, Дарьганга сумын ЗДТГ-ын ажилчид, иргэд, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиуд, нийт 168 хүн 19 автомашинтай ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top