Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “100 сая мод тарих” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав болон даргын зөвлөлийн гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга В.Жавзан нар оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )