Европын Холбоо Оросын байгалийн хийн импортоос хараат байдлаа буруулах зорилгоор Ангол, Нигери, Сенегал зэрэг Африкийн улс орнуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Африкийн орнуудтай байгуулах байгалийн хий нийлүүлэх тухай хэлэлцээрийг энэ сард багтаан боловсруулахаар ажиллаж байна гэж тус агентлаг дурджээ. Энэ нь ЕХ-ны Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх багц арга хэмжээний нэг юм.
Европын комиссын мэдээллээр, ЕХ-ны гишүүн орнууд ОХУ-аас байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг, газрын тосны 27 хувийг, нүүрсний хэрэгцээнийхээ 46 хувийг худалдан авдаг байна.
Даваа гарагт /2022.05.02/ Эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Кадри Симсон Европын комисс Оросын хийн төлбөр тооцоог рублиэр хийхийг хориг арга хэмжээг зөрчсөн гэж үзнэ гэж мэдэгдээд Европын эрчим хүчний компаниудад ойрын өдрүүдэд төлбөр тооцооны арга зам, цаашдын алхмын талаар дэлгэрэнгүй тайлбар хүргүүлнэ гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )