ЭЭЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ: Монгол Улс хүүхдүүдээ орхижээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04


“Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас өнөөдөр /2022.05.04/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ээжүүд “Монгол Улс хүүхдүүдээ орхижээ. Өнөөдөр Эх нялхсын сэхээний тасагт 10-20 хүүхэд өдөрт орж, гарч байна. Эндээс амьд гарч байгаа хүүхэд ховор байна. Сарын хугацаанд л гэхэд 10 хүүхэд эндлээ. Хүүхэд ургийн гажигтай төрж байгаа бол хүн ардаа эрүүлжүүлээч ээ” гэлээ.

“Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-ынхан мөн Хүүхдийн фонд, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнөөс хүүхдэд нь зарцуулаач ээ хэмээн шаардсан юм. 

Ээжүүд "Фондоос мөнгө гаргаж, яаралтай гадагшаа явах шаардлагатай байгаа хүүхдүүдийг явуулах хэрэгтэй. Манай улс хорт хавдартай иргэдээ орхичихоод байна. Бид 10 мянган ээжээс гарын үсгийг цуглуулж, НҮБ-д хандана" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.108.23) 2022 оны 05 сарын 05

Uursduu eruul baij eruul huuhed turnu”Huuhdee eruul bailgay gevel etseg ehchuud uursduu huudeddee anhaaral tavih heregtei”Emch nelegin ajilchid tanai huuhdig eruul bolgoh gej amraltgui l ajillaj baigaad shuidee,Ted nar chini bas l Hun shuidee,buruu buhnee hen negeng buruutgahaa boliochdee,,Hunig tuluu amidarch baigaad bishdee

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 05 сарын 04

yum l bol HYB gedeg bolj exleed oorsdoo sain ex bautsgaa delxii daintai baixad ta nar HYB orildogoo bolij uz

0  |  0
УБ иргэд (66.181.160.44) 2022 оны 05 сарын 05

Эргүү авгай нар тонил. Хүүхдээ өөрсдөө хар

1  |  1
Top