“Дээрэлхэгч биш дэмжигч байя” өдөрлөг зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүүхдээ зодож шийтгэхийн эсрэг” олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сургалт, нөлөөллийн хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нийслэлийн Боловсролын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 14-өөс дээш насны нийт суралцагчдыг хамруулав.

Мөн НЗДТГ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр видео контентийг бэлтгэн нийслэлийн ерөнхий боловсролын нийт 105 сургуулийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд түгээж, одоогийн байдлаар 110.411 хүн үзэж, танилцаад байна.

Түүчлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль бүрд “Дээрэлхэгч биш дэмжигч байя” өдөрлөг, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж нийт 125.444 сурагчдыг хамруулж ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top