"Улаанбаатар төмөр зам" компани Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан галт тэрэгний зорчих хуваарьтаа зарим өөрчлөлтийг оруулж, наадамчдад зориулсан нэмэгдэл галт тэрэг аялуулахаар болсон байна. Долдугаар сарын 10-13-нд Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэлийн 311/274 дүгээр галт тэрэг Давааны зөрлөгт хоёр минут зогсох юм байна. Мөн Улаанбаатар-Эрдэнэт, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Бор-Өндөр чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялах аж. Харин долдугаар сарын 10,14-ний Улаанбаатар-Эрээний 22 дугаар галт тэрэг, долдугаар сарын 9, 13, 16-ны өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчих 44 дүгээр галт тэрэг зорчигчдод үйлчлэхгүй байх шийдвэр гаргажээ. Бусад зорчигчдын галт тэрэгний хуваарьт өөрчлөлт ороогүй байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )