“Гал үндэстэн” холбооны гишүүд хуурай өлсгөлөн зарлалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

“Гал үндэстэн” холбооны хуулийн зөвлөх Г.Дашдэмбэрэл, УЗГ Ц.Энхбаяр нар өнөөдрөөс эхлэн хуурай өлсгөлөн зарлалаа. Тэд 111-р урьдчилан саатуулах төвд хоригдож байхдаа нойтон өлсгөлөн зарлаж байсан билээ. Шударга биш шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж тэд ийнхүү  шийджээ. Тус холбооныхон иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн хамтарч өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шаардах бичиг хүргүүлсэн  юм. Шаардах бичигт гэм буруугүй атлаа хоригдож  буй “Гал үндэстэн” холбооны таван гишүүнийг долдугаар сарын 10-ны дотор суллахыг шаарджээ. Хүсэлтийг шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, хуульд заасан хугацааны дагуу хариу өгөхөө  мэдэгдсэн байна.

 Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top