Импортолж буй машины тоо эрс өсчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

 

Импортолж буй машины тоо сүүлийн дөрвөн сарын хугацаанд эрс өссөн байна. Мөн Авто тээврийн газар өдөрт 400 тээврийн хэрэгсэлд бүртгэлийн шинэ дугаар олгож байгаа аж. Тэдний хэлж буйгаар бүртгэлд орж байгаа тээврийн хэрэгслийн тоо сүүлийн хоёр жилд дөрөв дахин нэмэгдсэн байна. Мөн хоёр жилийн өмнө Авто тээврийн газраар өдөрт 100 хүн үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 400 хүн үйлчлүүлдэг болоод байгаа аж. Түүнчлэн машины дугаар шилжүүлэх, солих гэх мэт ажлаар өдөрт наад зах нь 1200 хүн ханддаг байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top