Интернет хэрэглэгчдийн тоо жилийн жилд өсөн нэмэгдэж байгаа билээ. Энэ тоог хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгааны дүн харуулж байгаа юм. Тодруулбал, иргэдийн хамгийн их мэдээлэл авдаг мэдээллийн эх сурвалжийн эхний гуравт интернет багтаж эхэлсэн байна. Мөн 2009 оны хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаатай харьцуулахад интернет хэрэглэгчдийн тоо дөрвөн хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар Монгол улсад тогтмол инернет хэрэглэдэг 250.000 орчим иргэн байдаг бөгөөд энэ тоо өнөөдөр дөрвөн хувиар нэмэгджээ.
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )