Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрааас Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран сар бүрийн 15-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах, өдөрлөг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна.
Тавдугаар сарын арга хэмжээг “Дүнжингарав” нэг цэгийн үйлчилгээний төвд 2022 оны тавдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.
Тус арга хэмжээнд ажил идэвхтэй хайж буй 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч 9 аж ахуйн нэгж, байгууллага оролцов. Мөн ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааны талаарх зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Сэтгэгдэл ( 0 )