АНУ-ын Кэнэса мужийн Их сургуулийн Тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн Гүйцэтгэх захирал Итгэмжлэгдсэн нөхөн сэргээх зөвлөх дэд профессор Нийл Дачак зочиллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайд, Гэрэлт цох байшин ТББ-тай хамтран 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд АНУ-аас Монгол Улсад зочилж буй Кэнэса мужийн Их сургуулийн Тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн Гүйцэтгэх захирал Итгэмжлэгдсэн нөхөн сэргээх зөвлөх дэд профессор Нийл Дачакыг хүлээж авч уулзлаа.
Тус уулзалтын үеэр Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюуны бэрхшээлтэй оюутан сурагчдад сургуулийн орчинд хэрхэн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх мөн АНУ-н их сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаа дэмжих хөтөлбөрийг сургуулийн орчинд хэрхэн хэрэгжүүлж хөгжүүлдэг талаар багш, оюутан сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгч туршлага солилцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )